Дэд гарчиг
Вилдаглиптин + Метформин (Vildagliptin + Metformin hydrochloride)
- Жороор олгох нөхцөл
- Жортой
- ATC код
- A10BD08
- Фармакологийн ангилал
- A10BD · Амаар хэрэглэх цусан дахь глюкоз бууруулах эмийн хослол
- Эмчилгээний бүлэг
- A10 · Чихрийн шижинд хэрэглэх эм
- Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
- 1-р хэлбэрийн чихрийн шижин болон кетоацидозын үед хэрэглэхгүй.
- Шингэн алдалт, хүнд халдвар, гипокси эсвэл бөөрний үйл ажиллагаа огцом муудах үед түр зогсоож сүүн хүчлийн хүчилшлийн эрсдэлийг үнэлнэ.
- Эмчилгээний өмнө, эхний жилд 3 сар тутам, цаашид тогтмол элэгний үйл ажиллагааг хянана.
- Хэвлийн хүчтэй өвдөлт илэрвэл нойр булчирхайн үрэвслийг үнэлнэ.
- Удаан хэрэглэвэл В12 аминдэм буурч болох тул цус багадалт эсвэл мэдрэлийн шинж илэрвэл шинжилнэ.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Эмчилгээний өмнө болон жилд дор хаяж нэг удаа түүдгэнцрийн шүүлтийн хурдыг шалгана. Ахмад настан, эрсдэлтэй хүнд 3–6 сар тутам хянана.
- Түүдгэнцрийн шүүлтийн хурд 45–59 мл/мин бол метформин 2000 мг/хоног, 50 мг/хоногоос ихгүй байна.
- Түүдгэнцрийн шүүлтийн хурд 30–44 мл/мин бол метформин 1000 мг/хоног, вилдаглиптин 50 мг/хоногоос ихгүй байна.
- Түүдгэнцрийн шүүлтийн хурд 30 мл/мин-ээс бага бол хэрэглэхгүй.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний үйл ажиллагаа буурсан үед хэрэглэхгүй.
- Эмчилгээний өмнө эсвэл хэвийн дээд хэмжээнээс 3 дахин их бол эхлэхгүй.
Ахмад настанд хэрэглэх нь
- Бөөрний үйл ажиллагааг 3–6 сар тутам хянана.
- Түүдгэнцрийн шүүлтийн хурд болон гипогликемийн эрсдэлд тохируулж тунг сонгоно.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед: Вилдаглиптины мэдээлэл хангалтгүй тул жирэмсэн үед хэрэглэхгүй.
- Жирэмсэн үед цусан дахь хянах тохирох өөр эмчилгээнд шилжинэ.
- Хөхүүл үед: Метформин хөхний сүүгээр бага хэмжээгээр ялгарна. Вилдаглиптины мэдээлэл хангалтгүй.
- Хөхүүл үед хэрэглэхгүй.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Чихрийн шижин - Диабет (Diabet mellitus)
Чихрийн шижин нь инсулиний шүүрэл багасах болон инсулин дааврын үйлдэл алдагдсанаас цусны глюкозын хэмжээ ихэсдэг бодисын солилцооны эмгэг юм.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Цочмог панкреатит (Acute Pancreatitis)
Нойр булчирхайн цочмог үрэвсэл нь ихэвчлэн цөсний хүүдийн чулуу болон архины шалтгаанаар үүсгэгддэг, хэвлийн өвдөлт ба сийвэн дэх нойр булчирхайн ферментүүдийн ихсэлтээр илэрдэг үрэвсэлт өвчин юм.
Цус багадалт (Anemia)
Цусны эргэлтэнд байх эритроцитын үнэмлэхүй тоо буурах. Шалтгаанаас нь хамааруулан янз бүрээр ангилдаг.
Эм
Вилдаглиптин (Vildagliptin)
Чихрийн шижинд хэрэглэх эм › Дипептидил пептидаза-4 (DPP-4)-ийн дарангуйлагч
ALT
Alanine aminotransferase – Аланинаминотрансфераза
AST
Aspartate aminotransferase – Аспартатаминотрансфераза
Гипогликеми (Hypoglycemia)
Гипогликеми нь глюкоз буурснаас автономит болон нейрогликопенийн шинж илэрч, хүнд үед бусдын яаралтай тусламж шаарддаг эмнэлзүйн байдал юм.
Эм
Глюкоз (Glucose)
Цус орлуулах ба сэлбэх уусмал › Парентерал тэжээлийн уусмал
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …