Дэд гарчиг
Гальвусмет (GalvusMet)
Novartis Pharma Produktions GmbH
- Эмийн хэлбэр
- Бүрхүүлтэй шахмал
- Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
- Олон улсын нэршил
- Вилдаглиптин + Метформин (Vildagliptin + Metformin hydrochloride)
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 2,040 төг
- ЭМД хөнгөлөлт
- 612 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 1,428 төг
- Чихрийн шижин хэв шинж 2-той эмчлүүлэгчдэд:
- - буюу дан эмчилгээ хийлгэхэд хангалттай үр дүн өгөхгүй байгаа чихрийн шижин хэв шинж 2-н үед цусны сахар бууруулах үйлчилгээг сайжруулах зорилгоор хоол эмчилгээнд болон дасгалд нэмэлтээр хэрэглэнэ.
- - Урьд нь метформинийг сульфонилмочевиний бэлдмэлүүдтэй хэрэглэхэд цусны сахар бууруулах хангалттай үр дүн өгөхгүй байгаа чихрийн шижин хэв шинж 2-н үед цусны сахар бууруулах үйлчилгээг сайжруулах зорилгоор хоол эмчилгээнд болон дасгалд нэмэлтээр сульфонилмочевинтэй (гурвалсан эмчилгээ) хавсруулан хэрэглэнэ.
- - Урьд нь инсулин эмчилгээ (тогтвортой тунгаар) болон метформинийг хэрэглэхэд цусны сахар бууруулах хангалттай үр дүн өгөхгүй байгаа чихрийн шижин хэв шинж 2-н үед цусны сахар бууруулах үйлчилгээг сайжруулах зорилгоор хоол эмчилгээнд болон дасгалд нэмэлтээр инсулинтай хавсруулан хэрэглэнэ.
- - Зөвхөн хоол болон дасгал эмчилгээгээр цусны сахар бууруулах хангалттай үр дүн өгөхгүй байгаа чихрийн шижин хэв шинж 2-н эхний шатны эмчилгээнд хэрэглэнэ.
- Вилдаглиптин болон метформин гидрохлорид ба түүний найрлага дахь аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн нь тодорхойлогдсон өвчтөнд хэрэглэхгүй.
- Лактоацидоз буюу чихрийн шижингийн кетоацидоз комтай хавсарсан ба хавсраагүй цочмог ба архаг бодисын солилцооны ацидоз. Чихрийн шижингийн кетоацидазыг инсулинаар эмчлэх хэрэгтэй.
- Бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшил (креатининий клиренс <.30мл/мин).
- Бөөрний үйл ажиллагааны дутмагшил үүсэх эрсдэлтэй цочмог тохиолдлуудад: дегидратаци, хүнд хэлбэрийн халдвар, шок, йод агуулсан тодотгогч бодисыг судсаар хэрэглэх.
- Эдийн гипокси үүсгэх нөхцөлтэй цочмог болон архаг өвчнүүд: зүрхний ба амьсгалын үйл ажиллагааны дутмагшил, миокардийн инфаркт үүсээд удаагүй байгаа үе, шок.
- Архины цочмог хордлого ба алкаголизм.
- Элэгний үйл ажиллагааны өөрчлөлт.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Чихрийн шижин - Диабет (Diabet mellitus)
Чихрийн шижин нь инсулиний шүүрэл багасах болон инсулин дааврын үйлдэл алдагдсанаас цусны глюкозын хэмжээ ихэсдэг бодисын солилцооны эмгэг юм.
Эм
Вилдаглиптин (Vildagliptin)
Чихрийн шижинд хэрэглэх эм › Дипептидил пептидаза-4 (DPP-4)-ийн дарангуйлагч
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Шок (Shock)
Шок нь амь насанд аюултай цусны эргэлтийн хүнд хэлбэрийн дутагдал бөгөөд эд, эсийн гипокси, микроциркуляцийн (хэсэг газрын бичил эргэлт) алдагдалд хүргэдэг.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Зүрхний шигдээс (Myocardial infarction)
Зүрхний булчингийн нэг хэсэгт цусан хангамж бүхэлдээ тасалдсан эсвэл буурсны улмаас миокардийн эд гэмтэж, некроз үүсэхийг "миокардийн инфаркт" буюу зүрхний шигдээс (ЗШ) хэмээн нэрлэдэг. Зүрхний титэм судасны өвчин нь зүрхний шигдээс үүсэх гол шалтгаан болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.