Гемцитабин (Gemcitabine)
Belmedpreparaty RUE
Эмийн хэлбэр
Лиофилизат тарилгын нунтаг
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
200 мг · №1
Хэрэглэх заалт
- Хэсэг газар тархсан эсвэл үсэрхийлсэн давсагны хорт хавдрын эмчилгээнд цисплатинтай хавсруулан хэрэглэнэ.
- Хэсэг газар тархсан эсвэл үсэрхийлсэн нойр булчирхайн аденокарцином хорт хавдрын эмчилгээнд хэрэглэнэ.
- Хэсэг газар тархсан эсвэл үсэрхийлсэн жижиг бус эст уушгины хорт хавдрын (ЖЭУХ) эхний шатны эмчилгээнд цисплатинтай хавсруулан хэрэглэнэ. Үйл ажиллагааны байдал 2-р зэрэгтэй эсвэл өндөр настай өвчтөнүүдэд дан гемцитабинаар эмчилж болно.
- Хэсэг газар тархсан эсвэл үсэрхийлсэн хучуур эсийн гаралтай өндгөвчний хорт хавдрын эмчилгээнд хэрэглэхдээ эхний шатны платин эмчилгээг зогсоосноос хойш доод тал нь 6 сар намжмал байж байгаад дахисан өвчтөнүүдэд карбоплантинтай хавсруулан хэрэглэнэ.
- Мэс заслын дараах / мэс заслын өмнөх хими эмчилгээний дараа дахилт өгсөн тайралт хийх боломжгүй хэсэг газар тархсан эсвэл үсэрхийлсэн хөхний хорт хавдартай өвчтөнд паклитакселтай хавсруулан хэрэглэнэ. Эсрэг заалтгүй бол эхний эмчилгээ антрациклин байна.
Эсрэг заалт
- Гемцитабин болон бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодист хэт мэдрэг