Цираблок (Girabloc)
- A, B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.
Хэрэглэх заалт
Ципрофлоксацинд мэдрэг бактеруудаар үүсгэгдсэн дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэгдэнэ. Үүнд:
- Шээсний замын халдвар болон түрүү булчирхайн үрэвсэл.
- Умайн хүзүү болон шээсний сувгийг хамарсан заг хүйтний халдвар.
- Хоол боловрсуулах замын халдварууд: хижиг болон иж хижиг.
- Амьсгалын замын халдварууд: амьсгалын дээд болон доод замын халдварууд.
- Арьс, зөөлөн эдийн халдвар болон яс, үе мөчний халдварууд.
Эсрэг заалт
- Ципрофлоксацин болон бусад хинолоны бүлгийн антибиотикуудад хэт мэдрэгшсэн өвчтөн, жирэмсэн, хөхүүл эх болон өсвөр насны хүүхдэд хориглох заалттай.