Дэд гарчиг
Хатрик (Hatric)
Aristo Pharmaceuticals PVT. Ltd
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Жор бичих эмчийн ангилал
- C, D
- Олон улсын нэршил
- Левоцетиризин (Levocetirizine)
Тун ба савлагаа
5 мг · 30 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 290 төг
- ЭМД хөнгөлөлт
- 87 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 203 төг
- Улирлын харшлын : Левоцетризиныг шинж тэмдэг нь илэрхий улирлын харшлын ринитын үед насанд хүрэгчид болон 2 болон түүнээс дээш насны хүүхдэд хэрэглэнэ.
- Олон наст ургамлын харшлын ринит: Левоцетризиныг шинж тэмдэг нь илэрхий олон наст ургамлын харшлын ринитын үед насанд хүрэгчдэд болон 6 сар болон түүнээс дээш насны хүүхдэд хэрэглэнэ.
- Архаг шалтгаан тодорхойгүй чонон хөрвөс: Левоцетризиныг эмчилгээний зорилгоор энгийн арьсны өөрчлөлт бүхий архаг шалтгаан тодорхойгүй чонон хөрвөсийн үед насанд хүрэгчдэд болон 6 сар болон түүнээс дээш насны хүүхдэд хэрэглэнэ.
- Левоцетризин, түүний найрлагад орсон бодис болон цетризинд хэт мэдрэг өвчтөнгүүдэд эсрэг заалттай. Чонон хөрвөс болон анафилаксийн урвал илэрч болно.
- Гемодиализ хийлгэж байгаа бөөрний өвчний сүүлийн шатанд буй өвчтөнд (ККCL< 10 мл/мин)
- Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй хүүхэд: 6 сараас 11 настай бөөрний өөрчлөлттэй хүүхдэд.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Ринит
Хамрын салст бүрхүүлийн үрэвслийг ринит гэнэ; үрэвсэл хамрын дайвар хөндий рүү даамжирвал риносинусит гэж нэрлэнэ.
Бөөр орлуулах эмчилгээ/Гемодиализ (Renal replacement therapy/Hemodialysis)
Бөөрний архаг өвчин төгсгөлийн шат (БАӨТШ) болон Бөөрний цочмог гэмтэл (БЦГ) үед бөөрний үйл ажиллагааг дэмжих, орлуулах зорилгоор хэрэглэдэг эмчилгээг "бөөр орлуулах эмчилгээ (БОЭ)" гэнэ. БОЭ нь диализ, гемофильтраци, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ гэсэн үндсэн 3 төрөлтэй.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
