Дэд гарчиг
Хлорфенамин 4 мг (Khlorfenamin 4 mg)
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Олон улсын нэршил
- Хлорфенамин (Chlorphenamine)
Тун ба савлагаа
4 мг · 20 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Харшлын загатнаа, чонон хөрвөс, хавьтлын болон атопик дерматит, харшлын экзем, , коньюнктивит, судас мэдрэлийн болон Квинкийн хаван, гуурсан хоолойн багтрааны үед хэрэглэнэ.
- Хамар, хамрын дайвар хөндий, хамар залгиурын үрэвсэл болон амьсгалын замын вирусийн халдварын хавсарсан эмчилгээнд хэрэглэнэ.
- Найрлагад хэт мэдрэг, эпилепси болон гуурсан хоолойн багтрааны сэдрэлийн үед хэрэглэхгүй.
- Эмчилгээний үед спиртийн төрлийн бүтээгдэхүүн хэрэглэхгүй.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
−40%Black Friday · 3 ба 12 сарын багц 40% хямдралтай · 2026.11.30 хүртэл
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Ринит
Хамрын салст бүрхүүлийн үрэвслийг ринит гэнэ; үрэвсэл хамрын дайвар хөндий рүү даамжирвал риносинусит гэж нэрлэнэ.
Гуурсан хоолойн багтраа (Asthma)
Багтраа гэдэг нь амьсгалын тогтолцооны архаг үрэвсэлт өвчин бөгөөд гуурсан хоолойн урвалж чанар өөрчлөгдөж , амьсгал боогдох, гэнэтийн амьсгалын зам бөглөрөлт зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Вирусийн эсрэг эмүүд (Antiviral drugs)
Энэ бүлгийн эмүүдэд вирусийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэдэг эмүүд ордог. Ихэнх вирусийн халдвар харьцангуй эрүүл хүмүүст дархлааны хариу урвалын үр дүнд аяндаа эдгэрдэг. Вирусийн эсрэг эмүүдийн гол зорилго нь эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг багасгах, зовуурийг хөнгөвчлөх, халдварын үргэлжлэх хугацааг богиносгоход чиглэдэг.