Индометацин Софарма (Indometatsin Sofarma)
Sopharma PLC
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
25 мг · 30 шахмал
Хэрэглэх заалт
- Үений үрэвсэлт өвчнүүд (хэрхийн гаралтай полиартрит, Бехтеревийн өвчин, хайрст үлд болон тулайн гаралтай бусад хэлбэрийн үений гэмтэл), үе орчмын эдийн үрэвсэлт өвчнүүд, өвдөлт ба үрэвсэл дагалдсан үений сөнөрөлт өвчнүүд, бэртэл гэмтлийн үед хэрэглэнэ.
- Мөн өвдөлт намдаах, халуун бууруулах, бие махбодиос ялгарах шээсний хүчлийн хэмжээг ихэсгэх үйлдэл үзүүлнэ.
Эсрэг заалт
- Индометацин болон бэлдмэлийн найрлага дахь бодисуудад хэт мэдрэг хүмүүс
- 14-өөс доош насны хүүхэд
- Ацетилсалицилын хүчил хэрэглэсэнтэй холбоотой бронхын багтраа, чонон хөрвөс болон харшлын хариу урвал
- Хоол боловсруулах замын шархлаа, цус төлжилтийн эмгэг, ходоод-гэдэсний замаас цус алдаж байсан өгүүлэмж
- Зүрхний хүнд хэлбэрийн дутагдал
- Элэг ба бөөрний үйл ажиллагааны хүнд явцтай өвчнүүд