Индометацин (Indomethacin )
Жороор олгох нөхцөл
Жортой
ATC код
M01AB01 / M02AA23
Чухал анхааруулга
- Хамгийн бага үр дүнтэй тунг боломжит богино хугацаанд хэрэглэнэ.
- Ходоод гэдэсний шарх, цус алдалт, зүрх судасны хүндрэл, бөөр болон элэгний гэмтлийн эрсдэлтэй.
- Толгой хүчтэй өвдөх, толгой эргэх, будилах зэрэг төв мэдрэлийн гаж нөлөө бусад үрэвслийн эсрэг эмээс илүү илэрч болно.
- Бусад үрэвслийн эсрэг өвдөлт намдаах эмтэй хавсруулахгүй.
Тунгийн тохируулга
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний үйл ажиллагааг тогтмол хянана.
- Бөөрний хүнд дутагдалтай үед хэрэглэхгүй.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний үзүүлэлтийг тогтмол хянана.
- Элэгний хүнд дутагдалтай эсвэл элэгний гэмтлийн шинж илэрвэл хэрэглэхгүй.
Тусгай бүлгийн хэрэглээ
Ахмад настанд хэрэглэх нь
- Гаж нөлөө өндөр тул боломжтой бол өөр эмчилгээ сонгоно.
- Хэрэглэх шаардлагатай бол хамгийн бага тунгаар богино хугацаанд хэрэглэж, ходоод гэдэсний цус алдалт, бөөр болон сэтгэц-мэдрэлийн өөрчлөлтийг тогтмол хянана.
Жирэмсэн болон хөхүүл үе
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Индилон (Indylon)
Medochemie LtdДэлгэрэнгүй
Индометацин (Indometatsin)
Borisovskiy zavod Medicinskikh preparatovДэлгэрэнгүй
Индометацин – Тунфарм эмийн үйлдвэр (Indometatsin)
Тунфарм эмийн үйлдвэрДэлгэрэнгүй
Индометацин Софарма (Indometatsin Sofarma)
Sopharma PLCДэлгэрэнгүй
Индометацин- Софарма (Indometatsin- Sofarma)
Sopharma PLCДэлгэрэнгүй