Индометацин (Indometatsin)
Borisovskiy zavod Medicinskikh preparatov
Эмийн хэлбэр
Тосон түрхлэг
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
100 мг / г-40 г · №1
Хэрэглэх заалт
- Цочмог архаг хэрх артрит, остеоартрит, остеоартроз, нуруу нугалмын хөшинг үрэвсэл, хайрст үлдийн полиартрит, тулай зэргийн үед хавсарсан эмчилгээнд хэрэглэнэ.
- Байршлын үений хэрлэгийн хөдөлгөх аппаратын гэмтэл: тендинит, синовит, тендовагинит, хальс үений үрэвсэл, бурсит
- Хөдөлгөх системийн гэмтлийн дараа суналт, хөхрөлтийн улмаас өвдөлт, хаван үүссэн үеийн хэсэг газрын үрэвслийн эсрэг эмчилгээнд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бэлдмэлийн найрлага дах идэвхтэй, туслах бодист хэт мэдрэг болон аспирин, стероид бус үрэвслийн эсрэг бусад бэлдмэлийн хэрэглээнд эмнэл зүйд гуурсан хоолойн багтраа сэдрэх, чонон хөрвөс, харшлын ринит үүссэн бол хэрэглэхийг хориглоно. Мөн коагулопати, лейкопени, тромбоцитопенитэй болон ходоод арван хоёр хуруу гэдэсний шархлааны сэдрэл үед хэрэглэхгүй. 14 хүртэлх насны хүүхдэд хэрэглэхийг хориглоно.