Итомед (Itomed)
Хэрэглэх заалт
Ходоод гэдэсний замын гүрвэлзэх хөдөлгөөн суларсан, ходоод гэдэсний шинж тэмдгийн эмчилгээний үеийн бэлдмэл:
- гэдэс дүүрэх;
- хурдан цадах мэдрэмж төрөх;
- ходоодны шархтай холбоогүй хэвлийн дээд хэсгээр өвдөх буюу эвгүйрэх;
- анорекси;
- цээж хорсох;
- дотор муухайрах;
- бөөлжих.
Эсрэг заалт
- Итоприд болон бэлдмэлийн туслах найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэгшилтэй хүмүүс;
- Ходоод гэдэснээс цус алдах, механик хориг болон ходоод цоорох
- Жирэмслэлт
- Хөхүүл үед
- 18 хүртэлх насныхан
Онцгой заалт
- Холинергик гаж нөлөө нь (итопридын нөлөөнд ацетилхолины идэвхи ихсэх) үндсэн өвчний явцыг дордуулах магадлалтай өвчтөнд уг бэлдмэлийг маш болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.
Хүүхдийн эмчилгээнд хэрэглэх эсэх
- Уг бэлдмэлийн аюулгүйн ба үр дүнгийн судалгаа дутагдалтай байгаа тул хүүхдийн эмчилгээний практикт уг бэлдмэлийг хэрэглэхээс татгалзах нь зүйтэй.
Ахимаг насны хүмүүст
- Эмнэлзүйн судалгаанаас үзэхэд 65-аас дээш насны хүмүүст илрэх гаж үйлчилгээний давтамж нь залуу хүмүүст илэрдэг давтамжаас их байгаагүй. Өндөр настай өвчтөнд итоприд бэлдмэлийг болгоомжтой хэрэглэх нь зүйтэй, учир нь өндөр настай хүмүүсийн элэг, бөөрний үйл ажиллагаа муудсан байдаг, хавсарсан өвчин ба хэрэглэдэг эмийн тоо олон байдаг тул гаж үйлчилгээ илрэх тохиолдолд даруй арга хэмжээ авах хэрэгтэй, жишээ нь, тунг багасгах мэт арга хэмжээ авах нь зүйтэй.
Элэг, бөөрний үйл ажиллагааны алдагдал
- ИТОМЕД® бэлдмэл нь элгэнд задардаг ба итоприд ба түүний задралын бүтээгдэхүүнүүд бөөрөөр гадагшилдаг. Элэгний үйл ажиллагаа муудсан ба бөөрний дутагдалтай өвчтөн эмчийн нямбай хяналтан доор байх ёстой ба эмийн гаж үйлчилгээ илрэх тохиолдолд эмийн бэлдмэлийн тунг багасгах эсвэл эмчилгээг зогсоох хүртэл зохих арга хэмжээг авах нь зүйтэй.
- ИТОМЕД® нь пролактин дааврын хэмжээг ихэсгэдэг. Сүү гойжих эсвэл гинекомастийн шинж илэрвэл эмчилгээг зогсоох эсвэл бүр мөсөн таслах хэрэгтэй. Уг бэлдмэлийн найрлагад лактоза орсон байгаа. Иймээс галактозыг үл тэсвэрлэх эмгэг, Лапп лактазын дутагдалтай эсвэл глюкоз, галагтоз үл шингэх эмгэгтэй зэрэг ховор тохиолддог удамшлын өвчтэй хүмүүс энэхүү бэлдмэлийг хэрэглэхгүй байх нь зүйтэй.
- Эмчилгээ хийж байх явцад архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх.