Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Клотримазол (Clotrimazole)

    Farmaprim LTD
    Эмийн хэлбэр
    Крем
    Жор бичих эмчийн ангилал
    Жоргүй
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    10 мг/г - 15 г

    Савлагаа: 1
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    крем

    100 мг

    Савлагаа: 6 лаа
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    үтрээний лаа | FR20260127GO09075
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Клотримазол крем нь үйлчлэгч бодис клотримазол агуулна. Клотримазол нь имидазолын бүлэгт хамаарах, мөөгөнцрийн эсрэг бэлдмэл юм.
    • Клотримазол нь арьсны гэмтсэн давхаргад нэвтэрч, мөөгөнцөрт үйлчилнэ. Үр дүнд нь мөөгөнцөр устаж, өсөлт нь саатна.
    • Клотримазол кремийг арьсны үлд, өнгө хувилах хайрст үлд гэгддэг гар, хөл, биеийн арьсны мөөгөнцрийн өвчин түүнчлэн Candida төрлийн мөөгөнцрөөр үүсгэгддэг арьс, гадна бэлэг эрхтний салст бүрхүүлийн (бэлгийн уруул, тээрхий, шодойн толгой) мөөгөнцрийн халдварт хэрэглэнэ.
    • Дараах төрлийн мөөгөнцрийн халдварууд байдаг:
    • • Tinea төрлийн үүсгэгчээр үүсгэгддэг арьсны үлд – хөлний үлд (тамирчны тавхай), толгойн үстэй хэсэг, цавины хэсэг болон гуяны хэсэг, доод эрүүний хэсгийн арьс болон дээд уруул (сахлны ба ширвээ сахалны үлд), түүнчлэн өнгө хувилах хайрст үлд үүсгэгчээр үүснэ. Үндсэн шинж тэмдэгт загатнах, арьс хуулрах, тууралт гарах юм.
    • • Candida төрлийн хөрөнгө төст мөөгөнцрөөр үүсгэгддэг кандидоз: арьсны мөөгөнцрийн тууралт ба ам гэмтэх.
    • Биеийн аль ч хэсэгт эмгэг үүсч болох боловч ихэнхдээ арьсны бие биендээ үрэгддэг хэсгүүд, тухайлбал хөхний доорх нугалаас, суганы хонхор, цавины нугалаас, арьс болон гадна бэлэг эрхтний салст бүрхүүл (бэлгийн уруул, тээрхий болон шодойн толгой) зэрэгт үүсдэг.
    • Дараах шинж тэмдгүүд илэрнэ: байнга халуу оргих, загатнах, эмзэглэх, янз бүрийн толбо эсвэл товруу түүнчлэн живхний тууралт болон арьс дэвтсэн мэт болно.
    • Хэт их хөлрөх, бариу эсвэл нийлэг хувцас, эрүүл ахуйн бүтээгдэхүүн, ванны нэмэлтүүд зэрэг хүчин зүйлүүд нь кандидозын халдварыг даамжрахад хувь нэмэр оруулдаг.
    • Candida төрлийн мөөгөнцөр хүүхдэд халууны тууралт үүсгэх шалтгаан болж болно. Хүүхдийн мөөгөнцрийн халууны тууралтын шинж тэмдэг: өгзөг, бэлэг эрхтэнд улаан толбо гарч, халуу оргиж, загатнана.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7493