Opens in a new tab
Нэвтрэх
  • Клов (Klov)

    Daewon Pharm Co.,Ltd
    Эмийн хэлбэр
    Шахмал
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    20 мг · 28 шахмал
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Анхдагч гиперхолестеролеми (II а төрөл ), хавсарсан гиперлипедими (II b төрөл): дасгал ба хоолны дэглэм үр дүнгүй байгаа тохиолдолд хоолны нэмэлтээр
    • Гомозигоус фамилиал гиперхолестеринеми-д липид бууруулах эмчилгээд ( афериз ) эсвэл хоолны дэглэмд хоолны нэмэлтээр
    • Гиперхолестеринемитай өвчтөнд -холестерол ба нийт холестеролын түвшинг бууруулснаар атеросклерозын даамжралыг удаашруулна.
    • Анхдагч гипер ß липопротеинеми (III төрөл)
    • судасны өвчний эрсдэлийг багасгах: атеросклеротик зүрхний артерийн өвчний клиникийн нотолгоо байхгүй. Гэвч энэ эм доорх үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:
    • цус харвалтын эрсдэлийг багасгана
    • миокардын инфарктын эрсдэлийг багасгана
    • артерийн реваскуляризацийн эрсдэлийг багасгана
    • Өндөр мэдрэмтгий C-реактив уургын хэмжээ 2mg/L ээс их, 50 аас дээш насны эрэгтэй, 60 –аас дээш насны эмэгтэй өвчтөнд, доод тал нь 1 судасны эрсдэлтэй (даралт ихсэх өвчин, HDL –холестерол-ын түвшин бага, тамхи татах зуршилтай, эрт үеийн судасны артерийн өвчний түүхтэй гэх мэт)
    • Розувастатин болон бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодист хэт мэдрэг хүмүүс
    • Элэгний өвчний идэвхтэй үе, шалтгаан тодорхойгүй тохиолдлыг оруулаад, цусны сийвэн дэх трансаминазын түвшин удаан хугацаагаар ихсэх ба трансаминазын түвшин хэвийн хэмжээний дээд хязгаараас 3 дахин ихсэх.
    • Хүнд явцтай бөөрний дутагдал (креатининий клиренс 30мл/мин-аас бага)
    • Булчингийн эмгэг
    • Циклоспоринтой хавсарч хэрэглэх
    • Жирэмсэн болон хөхүүл үе. Түүнчлэн бэлдмэлийг жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглээгүй хүүхэд төрүүлэх насны эмэгтэйд хэрэглэхгүй.
    • Бэлдмэлийн 40мг тунтай хэлбэрийг булчингийн эмгэг/рабдомиолиз үүсгэх эрсдэлт хүчин зүйл бүхий хүмүүст хэрэглэхгүй. Ийм эрсдэлт хүчин зүйлд:
    • Дунд зэргийн явцтай бөөрний дутагдал (креатининий клиренс 60мл/мин-аас бага)
    • Гипотиреоз
    • Булчингийн төрөлхийн өвчний хувь хүний болон гэр бүлийн өгүүлэмжтэй өвчтөн.
    • ГМГ-КоА-редуктаза-г хориглогч бусад бэлдмэл болон фибратын үйлчлэлээр үүссэн булчингийн хордлогот гэмтлийн өгүүлэмжтэй өвчтөн.
    • Согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэх
    • Цусан дахь бэлдмэлийн концентраци ихсэж болзошгүй байдал
    • Ази гаралтай өвчтөн
    • Фибратуудтай хамт хэрэглэх зэрэг хамаарна.

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !