Дэд гарчиг
Ко- Тримексазол (Ko- Trimeksazol)
Тунфарм эмийн үйлдвэр
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Олон улсын нэршил
- Триметоприм + Сульфаметоксазол (Trimethoprim + Sulfamethoxazole)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
480 мг · 10 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Уушигны үрэвсэл, бронхит, уушигны буглаа, идээт плеврит, идээт менингит, гэдэсний хижиг, нарийн гэдэсний микробын гаралтай үрэвсэл, шээс, бэлгийн замын халдвар, пиодерми ба шархны халдварын үед хэрэглэнэ. Мөн буйл, буйл орчмын үрэвсэл, ходоод нарийн гэдэсний үрэвсэл, менингит, токсоплазмоз, хөхүүл ханиад зэрэг өвчнийг эмчлэхэд хэрэглэнэ. Хэрэглэх арга ба тун: Ко-тримексазолыг хоол унд идэж уух үед хэрэглэнэ. Цочмог халдварын үед 12-оос дээш насны хүүхдэд, насанд хүрэгсдэд 480мг-аар 12 цагийн зайтай, 6-12 настайд хоногт 240мг, 1-5 настайд 120 мг-аар 12 цагийн зайтай уулгана. Хүнд хэлбэрийн халдварын үед ямарч насны хүмүүст тунг 50%-аар ихэсгэж болно. Эмчилгээг өвчний шинж тэмдэг намдсанаас хойш 2 хоног үргэлжлүүлнэ. Ихэнх тохиолдолд 5-аас доошгүй хоног хэрэглэнэ. Түрүү булчирхайн архаг үрэвслийн үед эхлээд стандарт тунгаас илүү тунгаар хэрэглэнэ. Ээлж эмчилгээг өвчин дахихаас сэргийлж 3 сар үргэлжлүүлнэ. Зөөлөн яр өвчний эмчилгээг 10-15 хоног үргэлжлүүлнэ. Балнад, иж балнадын эмчилгээг 1-3 сараас доошгүй хугацаагаар үргэлжлүүлнэ.
- САА-ын бэлдмэлд харшилтай, элэг, бөөрний үйл ажиллагаа алдагдсан, дутагдлын цус багадалттай, порфиритэй өвчтөн болон жирэмсэн ба хөхүүл эхэд хэрэглэхгүй.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Эм
Фолийн хүчил (Folic acid)
Цус багадалтын эсрэг эм › Фолийн хүчил ба түүний уламжлал
Цус багадалт (Anemia)
Цусны эргэлтэнд байх эритроцитын үнэмлэхүй тоо буурах. Шалтгаанаас нь хамааруулан янз бүрээр ангилдаг.