Корус Цефуроксим (Korus Tsefuroksim) | ErdeMED
Арьс ба зөөлөн эдийн идээт бус халдвар
Арьс ба зөөлөн эдийн идээт бус халдварын эмчилгээ
Арьс ба зөөлөн эдийн идээт халдвар
Арьс ба зөөлөн эдийн идээт халдварын эмчилгээ
Зөөлөн эдийн үхжилт халдвар
Арьс ба зөөлөн эдийн халдварын антибиотик эмчилгээ
Ялган оношилгоо
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Стафилококкт цэврүүт арьсны хам шинж | - Staphylococcus aureus-ийн экзотоксин
| | - Улайлттай тууралт
- Халуурах
- Бүрэн эдгэрнэ
|
Арьс ба зөөлөн эдийн идээт бус халдвар | Ёлом | | - Өнгөц арьсны дермис
- Лимфийн судаснууд
| - Хурц ирмэг хязгаартай, улайлттай арьсны гэмтэл
|
Целлюлит | - А бүлгийн стрептококк
- S. aureus
| - Арьсны гүн дермис
- Арьсан доорх өөхөн эд
| - Хурдан тархдаг халдвар
- Тодорхой бус ирмэг бүхий улайлттай арьсны гэмтэл
- Идээт эксудаттай/гүй
|
Арьс ба зөөлөн эдийн идээт халдвар | Арьсны буглаа | | | - Дотороо идээ бүхий ханатай арьсны халдвар
|
Фолликулит Хатиг Мундас | - S. aureus
- Pseudomonas aeruginosa
| | - Үсний уутанцарын суурин дээр байрлах арьсны идээт халдвар
|
Зөөлөн эдийн үхжилт халдвар | - Холимог халдвар: А бүлгийн стрептококк + агааргүйтэн бактери
- Клостридит булчингийн үхжил : Clostridium spp.
| - Үхжилт целлюлит: арьсны гүн дермис ба арьсан доорх өөхөн эд
- Үхжилт фасциит: өнгөц фасциа
- Үхжилт миозит: булчингийн эд
| - Үхжилтэй хүнд хэлбэрийн, хурдан даамжирдаг халдвар
- Хавагнасан газрыг тэмтэрч үзэхэд шажигнасан чимээ гарах, цэврүү, арьсны өнгө нил ягаан болж өөрчлөгдөх
- Системийн хүндрэлийн эрсдэл өндөртэй, нас баралт өндөр
|
Зураг 1. Арьс ба зөөлөн эдийн халдварууд
Үрэвслийн гол шинж тэмдгүүд
- Улайлх
- Халах
- Хавдах
- Өвдөх
- Үйл ажиллагааны алдагдал
Арьс ба зөөлөн эдийн халдварын эрсдэлт хүчин зүйлс
- Хэсэг газрын хүчин зүйлс
- Архаг лимфедема
- Хэсэг газрын арьсны гэмтэл
- Цусны эргэлтийн эмгэг: артери-венийн дутмагшил, архаг хаван, зогсонгишил
- Захын мэдрэлийн эмгэг, парези
- Системийн хүчин зүйлс
- Чихрийн шижин
- Дархлаа хомсдол
- Бөөрний архаг өвчин
- Таргалалт, шим тэжээлийн дутагдал
- Мансууруулах бодис эсвэл архины хэрэглээний эмгэг
- Ахимаг эсвэл бага нас
- Эмгэг төрүүлэгчид ихээр өртөх
- Эмнэлгийн дотоод халдвар
- Усны шалтгаант халдварт өртөх
- Урт хугацааны судсан доторх катетр
- Гэмтэл
Хүндрэлүүд
- Халдварын хэсэг газрын тархалт
- Халуурах, сепсис үүсэх боломжтой
- Халдвар алслагдсан хэсгүүдэд тархах
Арьсны буглаа, хатиг ба мундас, тодорхойгүйCutaneous abscess, furuncle and carbuncle, unspecified
L08.0Арьсны идээт халдварPyoderma L08.8Арьс ба арьсан доорх эслэгийн бусад тодорхой хэсэг газрын халдварOther specified local infections of skin and subcutaneous tissue L08.9Арьс ба арьсан доорх эслэгийн хэсэг газрын халдвар, тодорхойгүйLocal infection of skin and subcutaneous tissue, unspecified Хүчтэй шээс хөөх эм эсвэл аминогликозидтой хамт хэрэглэхЦефалоспорины антибиотикийг өндөр тунгаар эсвэл аминогликозид зэрэг хүчтэй шээс хөөх эмийн эмчилгээт өвчтөнүүдэд хамт болгоомжтой хэрэглэнэ. Эдгээр хослол нь бөөрний үйл ажиллагааны алдагдал үүсгэсэн нь бүртгэгдсэн байдаг. Өндөр настан болон урьд нь бөөрний дутагдалын өгүүлэмжтэй хүмүүст бөөрний үйл ажиллагааг хянах шаардлагатай. Мэдрэг бус бичил биетний хэт их өсөлтЦефуроксим хэрэглэх нь Candida -ийн хэт их өсөлтөд хүргэж болзошгүй юм. Удаан хугацааны хэрэглээ нь мэдрэг бус бусад бичил биетнийг (жишээлбэл, enterococci, Clostridium difficile) хэт их ургуулахад хүргэж болзошгүй тул эмчилгээг зогсоох шаардлагатай болдог.Цефуроксимыг хэрэглэснээр бактерийн эсрэг бодистой холбоотой псевдомембраноз колит үүсэлт бүртгэгдсэн бөгөөд хөнгөн хэлбэрээс амь насанд аюултай хэлбэрт хүрч болно. Энэ оношийг цефуроксимийн эмчилгээний үед эсвэл дараа нь суулгалт илэрсэн өвчтөнүүдэд анхаарах шаардлагатай. Цефуроксимийн эмчилгээг зогсоож, Clostridium difficile -ийн өвөрмөц эмчилгээг хийх шаардлагатай. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дарангуйлдаг эм өгөх ёсгүй.Хэвлийн хөндийн халдваруудЦефуроксим нь үйлдлийн хүрээнээсээ шалтгаалан грам сөрөг исгэхгүй бактериас үүдэлтэй халдварыг эмчлэхэд тохиромжгүй байдаг.Шинжилгээний үзүүлэлтэнд нөлөөлөхЦефуроксим хэрэглэхтэй холбоотой Кумбсын тест эерэг гарах нь цусанд зөрмөл урвал үүсгэсэнтэй холбоотой.Зэсийг бууруулах аргуудад бага зэрэг хөндлөнгөөс нөлөөлөх (Бенедикт, Фелинг, Клинитест) нь ажиглагдаж болно. Гэхдээ цефалоспорины хэрэглээтэй адил бусад хуурамч эерэг үр дүнд хүргэхгүй байх ёстой.Феррицианидын шинжилгээнд хуурамч сөрөг хариу гарч болзошгүй тул цефуроксим натри хэрэглэсэн өвчтөнүүдэд цусан дахь/плазмын түвшинг тодорхойлохын тулд глюкоз исэлдүүлэх эсвэл гексокиназын аргуудыг ашиглахыг зөвлөдөг.Камерийн доторх хэрэглээ ба нүдний эмгэгЦефуроксим нь камер дотор хэрэглэхэд зориулагдаагүй. Судсанд/булчинд хийхэд зориулагдсан цефуроксим натрийг камер дотор хэрэглэсний дараа нүдний ноцтой сөрөг урвал үүссэн тохиолдлын талаар мэдээлсэн. Эдгээр урвалд зовхи хавагнах, торлог бүрхэвчийн хаван, нүдний торлог бүрхэвчийн хордлого, харааны бэрхшээл, харааны мэдрэмж буурах, нүд бүрэлзэх, эвэрлэгийн тунгалаг байдал алдагдах, эвэрлэгийн хаван үүсэлт зэрэг багтана.Туслах бодисын талаархи чухал мэдээлэлТарилга болон дуслаар хийхэд зориулсан цефуроксим нунтагийн туншил дах 750 мг нунтагт 40.6 мг натри агуулдаг бөгөөд энэ нь -ын 2% натрийн насанд хүрсэн хүний хоногийн дээд хэмжээ юм. Натри хязгаарласан хоолны дэглэм барьдаг өвчтөнүүдэд үүнийг анхаарч үзэх шаардлагатай.[ХАРИЛЦАН НӨЛӨӨ]Цефуроксим нь гэдэсний хэвийн бичил флоруудад нөлөөлж, эстрогений дахин шингээлтийг бууруулж, хамгаалах бэлдмэлийн хосолсон үр нөлөөг багасгадаг. Цефуроксим нь түүдгэнцрийн шүүлтүүр, гуурсан хоолойн шүүрлээр ялгардаг. Пробеницидийг хамт хэрэглэхийг зөвлөдөггүй. Пробенецидийг хамт хэрэглэснээр цефуроксимийн ялгаралтыг удаашируулж, ийлдэс дэх оргил түвшинг нэмэгдүүлдэг.Бөөр хордуулах нөлөөтэй эмүүд ба шээс хөөх эмүүдЦефалоспориныг өндөр тунгаар хүчтэй нөлөөтэй шээс хөөх эм (фуросемид гэх мэт) эсвэл нефротоксик нөлөөтэй эм (аминогликозидын антибиотик гэх мэт) хэрэглэж буй өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэх ёстой.Бусад харилцан нөлөөЦус /плазмын глюкозын түвшинг тодорхойлох: Хэрэглэх тусгай заавар, урьдчилан сэргийлэх хэсгийг үзнэ үү.Ууж хэрэглэх антикоагулянтуудыг хамт хэрэглэхэд олон улсын хэвийн харьцаа () нэмэгдэх магадлалтай. Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.