L-Тироксин 50 Берлин-Хеми (L-Thyroxin 50 Berlin-Chemie)
Хэрэглэх заалт
- Янз бүрийн шалтгаантай гипотиреозын үед бамбайн даавруудыг орлуулах,
- Эутиреоид хордлогот бахуугийн үед мэс заслын аргаар авсны дараа дахилт өгөхөөс урьдчилан сэргийлэх
- Гипертиреозын үед тиреостатик эмчилгээний суурин дээр эутиреоз байдал тогтсоны дараах адъювант эмчилгээ
- Бамбай булчирхайн хортой хавдрын үед дарангуйлах болон орлуулах эмчилгээ, үндсэндээ тиреоэктомийн дараа
L-Тироксин50 Берлин-Хеми бүх насны хүмүүст хэрэглэх заалттай.
Эсрэг заалт
- Эмийн бэлдмэлийн үйлчлэгч бодис болон түүний найрлага дахь туслах бодист хэт мэдрэг байх
- Эмчилгээгүй гипертиреоз
- Эмчилгээгүй бөөрний дээд булчирхайн дутагдал
- Эмчилгээгүй өнчин тархины дутагдал (үүний дүнд бөөрний дээд булчирхайн дутагдалд хүрч эмчилгээ хийх шаардлагатай болно)
- Зүрхний цочмог шигдээс
- Цочмог миокардит
- Цочмог панкардит
Жирэмсэн үед левотироксиныг тиреостатик бэлдмэлүүдтэй хавсарч хэрэглэхийг хориглодог.