Летрозол Денк (Letrozole Denk)
Хэрэглэх заалт
- Летрозол Денк 2.5 бэлдмэл нь үйлчлэгч бодис болох летрозол агуулдаг. Тэрээр ароматаза ферментийг саатуулагч эмийн бүлэгт хамаардаг. Энэ нь дааврын (буюу “дотоод шүүрлийн”) шалтгаантай хөхний хорт хавдрын эмчилгээнд хэрэглэдэг бэлдмэл юм. Эмэгтэй хүний бэлгийн даавар болох эстроген хөхний хавдрын өсөлтийг байнга идэвхжүүлдэг.
- Летрозол Денк 2.5 бэлдмэл нь эстрогены нийлэгжилтэнд оролцдог ферментийг (“ароматаза”) хориглосноор эстрогены хэмжээ буурч, улмаар өсөлтөд нь эстроген шаардагддаг хөхний хорт хавдрын өсөлт саатдаг. Үр дүнд нь хавдрын эсийн өсөлт болон биеийн бусад хэсгээр тархах нь удаашрах эсвэл зогсоох үйлчилгээ үзүүлнэ.
- Бэлдмэлийг цэвэршилт явагдсан өөрөөр хэлбэл биений юмны мөчлөг нь зогссон эмэгтэйчүүдийн (цэвэршилтийн дараах) хөхний хорт хавдрын эмчилгээнд хэрэглэнэ.
- Бэлдмэлийг хавдар дахин үүсэхээс сэргийлэх зорилгоор мөн хэрэглэнэ.
- Летрозолыг яаралтай мэс заслын эмчилгээ хийхэд тохиромжгүй тохиолдолд хөхний хорт хавдрын мэс заслын өмнөх эхний эмчилгээнд хэрэглэхээс гадна хөхний хорт хавдрын мэс заслын дараах эсвэл тамоксифены 5 жилийн эмчилгээний дараах эхний эмчилгээнд хэрэглэнэ.
- Түүнчлэн Летрозол Денк 2.5 бэлдмэлийг хүнд явцтай хөхний хорт хавдартай өвчтөнд хавдар биеийн бусад хэсэгт тархахаас сэргийлэх зорилгоор хэрэглэж болно.
- Хэрэв танд Летрозол Денк 2.5 бэлдмэлийн үйлдлийн талаар, эсвэл уг бэлдмэлийг яагаад танд зөвлөсөн талаар нэмэлт асуулт байвал эмчлэгч эмчээсээ асуугаарай.
Эсрэг заалт
- Летрозол болон бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодист харшилтай бол (6-р хэсэгт жагсаав)
- Биений юм одоо болтол үзэгдэж байгаа, өөрөөр хэлбэл цэвэршилтийн үе хараахан дуусаагүй бол
- Жирэмсэн эмэгтэйчүүд
- Хөхүүл эмэгтэйчүүд
Хэрэв эдгээрийн аль нэг нь танд хамааралтай байвал бэлдмэлийг хэрэглэхгүй бөгөөд эмчдээ мэдэгдээрэй.