Дэд гарчиг
Лево-денк (Levo)
Rottendorf Pharma GMBH
- Эмийн хэлбэр
- Бүрхүүлтэй шахмал
- Жор бичих эмчийн ангилал
- C, D
- Олон улсын нэршил
- Левофлоксацин (Levofloxacin)
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 2,780 төг
- ЭМД хөнгөлөлт
- 834 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 1,946 төг
- Бэлдмэлийн нэр Лево-Денк 500. Лево-Денк 500 нь үйлчлэгч бодис левофлоксацин агуулдаг бөгөөд энэ нь хинолины бүлгийн антибиотик юм.
- Левофлоксацин нь бие махбодын халдварын шалтгаан болох бактерийг үхүүлэх үйлдэл үзүүлнэ.
- Лево-Денк 500 бэлдмэлийг дараах халдварын эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:
- (хамрын дайвар хөндийн үрэвсэл)
- Уушги, амьсгалын удаан хугацааны эмгэгтэй хүмүүс, уушгины хатгаа
- Шээсний замын халдвар (бөөр, давсаг)
- Удаан хугацааны халдвар бүхий түрүү булчирхайн үрэвсэл
- Арьс, арьсан доорх зөөлөн эд, булчингийн халдвар
- Зарим өвөрмөц тохиолдолд Лево-Денк 500 бэлдмэлийг боом (antrhrax) гэж уушгины эмгэгийн эрсдэл болон уг эмгэгийг үүсгэгч бактерийн халдварын дараа өвчин хүндрэхийг багасгах зорилгоор хэрэглэж болно.
- Левофлоксацин болон хинолины бүлгийн бусад бэлдмэл (, , ), бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодист (6-р хэсэгт жагсаасан) хэт мэдрэг (харшил) хүмүүс. Харшлын шинжид тууралт гарах, залгих буюу эсвэл амьсгалахад хүндрэлтэй болох, уруул, нүүр, хоолой, хэл хавагнах зэрэг шинж орно.
- Уналт таталт (эпилепси)
- Шөрмөсний эмгэгтэй хүмүүс. Учир нь хинолины бүлгийн эм хэрэглэсэнтэй холбоотойгоор шөрмөсний үрэвсэл илэрдэг. Шөрмөс нь булчинг араг ястай холбодог холбоос юм.
- Хүүхэд ба өсвөр насныхан
- Жирэмсэн үе буюу өөрийгөө жирэмсэн гэж бодож буй жирэмсэн байж болзошгүй эмэгтэйчүүд
- Хөхүүл үе
Хэрэв таньд дээрх байдлын аль нэг нь байвал бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
Ойлгомжгүй зүйл гарвал Лево-Денк 500 бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмчлэгч эмч ба эм зүйчдээ хандаж зөвлөгөө аваарай.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.
Синусит
Хамрын дайвар хөндийн үрэвсэл; ихэвчлэн риносинусит (rhinosinusitis) хэлбэрээр үүсдэг ба гол төлөв аяндаа эдгэдэг. 3 сараас удаан үргэлжилбэл архаг хэлбэрт шилжинэ.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Уушгины үрэвсэл (Пневмони/Pneumonia)
Уушгины паренхим болон завсрын эдийг хамарсан халдварын гаралтай цочмог үрэвсэлт өвчнийг уушгины үрэвсэл гэнэ.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Давсаг (Bladder)
Давсаг (Bladder) нь хос биш, хөндийт булчинлаг эрхтэн бөгөөд ялгаруулах эрхтэн тогтолцооны шээс гадагшлуулах замд ордог.
Эм
Моксифлоксацин (Moxifloxacin)
Системийн бактерийн халдварын эсрэг эм › Фторхинолон
Эм
Ципрофлоксацин (Ciprofloxacin)
Системийн бактерийн халдварын эсрэг эм › Фторхинолон
Эм
Офлоксацин (Ofloxacin)
Системийн бактерийн халдварын эсрэг эм › Фторхинолон · Нүдний эм › Нүдэнд хэрэглэх фторхинолон
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.