Чихрийн шижин - Диабет (Diabet mellitus)
Чихрийн шижин нь инсулиний шүүрэл багасах болон инсулин дааврын үйлдэл алдагдсанаас цусны хэмжээ ихэсдэг бодисын солилцооны эмгэг юм. 1 ба 2-р хэв шинжүүд нь гол төлөөлөл бөгөөд 1-р хэв шинжийн чихрийн шижин буюу инсулин хамааралт диабет IDDM нь вирусийн болон аутоиммуны шалтгаанаар нойр булчирхайн бета эсийн гэмтэл үүсч инсулиний туйлын дутагдалд хүргэдэг. Ихэвчлэн хүүхэд, залуу насны хүмүүст тохиолддог боловч аль ч насанд илрэх боломжтой.
Чихрийн шижин хэв шинж 2 нь удамшлын болон амьдралын буруу хэв маягаас шалтгаалан инсулиний шүүрлийн алдагдал болж улмаар инсулиний харьцангуй болон туйлын дутагдалд хүргэдэг, боловсорсон инсулин нь өөрийн биемахбодид нөлөөлж чадахгүй буюу дөжрөх эмгэг юм.
2014 оны байдлаар манай орны нийт хүн амын 8.3 хувь (95%ИХ 6.0-11.5) нь ын хэмжээ өөрчлөлттэй ба манай улсын 25-64 насны хүн амын дундах ЧШ-гийн тархалт, болон өлөн үеийн цусан дахь глюкозын өөрчлөлттэй хүмүүсийн эзлэх хувь-6.9 ба бусад хөгжиж буй орнуудтай ижил түвшинд байсан.
Олон улсын чихрийн шижингийн холбооны тооцоолсноор Монгол Улсад 2019 оны байдлаар 20-79 насны 1000 хүн амд 99.3 буюу тухайн насны нийт хүн амыг 5% нь чихрийн шижингээр өвчлөх магадлалтайг тогтоосон байна. Мөн чихрийн шижинтэй 20-79 насны 1000 хүн амд 71.3 чихрийн шижингийн оношлогдоогүй тохиолдол ноогдож байна. 2019 онд тооцоолсноор 20-79 насны чихрийн шижинтэй хүмүүсээс жилд 1330 хүн нас барсан байх магадлалтай.
- -ын мэдээгээр чихрийн шижин өвчнөөр өвчлөгчдийн тоо 15 жил тутам 2 дахин нэмэгдэж байгаа.
- Газар зүйн байршлын хувьд улс орон бүр өөр янз.
- Дэлхий дахинд насны хувьд 18-79 насныхан 8%, 60-с дээш насныхан мэдэгдэхүйц өндөр
- E10.9Чихрийн шижин, хэвшинж 1: хүндрэлгүйType 1 diabetes mellitus: Without complications
- E11.9Чихрийн шижин, хэвшинж 2: хүндрэлгүйType 2 diabetes mellitus: Without complications
- E11.1Чихрийн шижин, хэвшинж 2: кетоацидозтойType 2 diabetes mellitus: With ketoacidosis
- E11.2Чихрийн шижин, хэвшинж 2: бөөрний гэмтэлтэйType 2 diabetes mellitus: With renal complications
- E11.3Чихрийн шижин, хэвшинж 2: нүдний гэмтэлтэйType 2 diabetes mellitus: With ophthalmic complications
- E11.4Чихрийн шижин, хэвшинж 2: мэдрэлийн хүндрэлтэйType 2 diabetes mellitus: With neurological complications
- E11.5
Шалтгаан
Ангилал
Эмгэг жам
Эмнэлзүй
Оношилгоо
Эмчилгээ
Гипогликеми
Архаг хүндрэлүүд
Нүдний хүндрэл
Бөөрний хүндрэл
Нейропати
Хөлийн хүндрэл
Тавилан
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Эм
Глюкоз (Glucose)
Цус орлуулах ба сэлбэх уусмал › Парентерал тэжээлийн уусмал
Вирусийн эсрэг эмүүд (Antiviral drugs)
Энэ бүлгийн эмүүдэд вирусийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэдэг эмүүд ордог. Ихэнх вирусийн халдвар харьцангуй эрүүл хүмүүст дархлааны хариу урвалын үр дүнд аяндаа эдгэрдэг. Вирусийн эсрэг эмүүдийн гол зорилго нь эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг багасгах, зовуурийг хөнгөвчлөх, халдварын үргэлжлэх хугацааг богиносгоход чиглэдэг.
Нойр булчирхай (Pancreas)
Нойр булчирхай (НБ) (Eng.: Рancreas, хуучин грек: pánkreas, πᾶν ("pán") - "бүгд", κρέας ("kréas") - "мах") нь уртаашаа хэвлийн дээд хэсэгт хөндлөн байрлалтай эрхтэн юм.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.