Дэд гарчиг
Либрозим плюс (Librozim plyus)
PT. Hexpharm Jaya Laboratories
- Эмийн хэлбэр
- Бүрхүүлтэй шахмал
- Олон улсын нэршил
- Панкреатин + симетикон (Pancreatin + simeticone)
- Жороор олгох нөхцөл
- Жоргүй
Тун ба савлагаа
44 мг + 100 мг · 100 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Нойр булчирхайн дутагдлаас шалтгаалсан гэдэс дүүрэх, хэвлий цардайх, элэг, цөс, ходоод гэдэсний эмгэгүүд, мэс заслын дараах гэдэс дүүрэх, ходоод зүрхний хам шинжийн үед хэрэглэнэ. Хэвлийн хөндийн дүрс оношилогооны шинжилгээнд бэлтгэх үеийн гэдэс дүүрэх (оношилогооны зорилгоор цөсний замын эмгэг, бөөрний эмгэгүүд, аарцгын хэсгийн эмгэгүүд) үед хэрэглэнэ.
- Эмийн аль нэг бүрэлдэхүүнд хэт мэдрэг өвчтөнүүд. Цөсний замын гэмтэлтэй өвчтөнүүдэд хэрэглэхгүй.
Гаж нөлөө
Фармакодинамик
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Нойр булчирхай (Pancreas)
Нойр булчирхай (НБ) (Eng.: Рancreas, хуучин грек: pánkreas, πᾶν ("pán") - "бүгд", κρέας ("kréas") - "мах") нь уртаашаа хэвлийн дээд хэсэгт хөндлөн байрлалтай эрхтэн юм.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)