Лидокаин тарилга (Lidocaine Injection)
Guizhou Tiandi Pharmaceutical Co.,Ltd
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
40 мг-2 мл · 10 ширхэг
Хэрэглэх заалт
- Миокардын цочмог шигдээсийн дараах ховдлын экстрасистол болон ховдлын тахикарди зэрэг хэм алдагдлыг дарахад хэрэглэнэ.
- Өнгөц, нэвчүүлэн, хэсгийн, эпидураль болон нугасны мэдээгүйжүүлэгт хэрэглэнэ.
- Шүдний мэдээгүйжүүлэгт дангаар эсвэл адреналинтай хавсарч хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Лидокаин эсвэл амидын бүлгийн бусад хэсгийн мэдээгүйжүүлэгчид хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Хэм алдагдлын эмчилгээнд синоатриал зангилааны эмгэг, тосгуур-ховдлын бүх зэргийн хориг, миокардын хүнд дутагдалтай үед хэрэглэхгүй.
- Хэсгийн мэдээгүйжүүлэгт зүрхний бүрэн хориг эсвэл гиповолемитэй үед хэрэглэхгүй.
- Порфирийн үед хэрэглэхээс зайлсхийж, хэсгийн мэдээгүйжүүлэгт онцгой болгоомжтой хэрэглэнэ.