Артерийн гипертензи (Arterial hypertension)
Артерийн гипертензи нь нийт хүн амын дунд хамгийн түгээмэл тархсан бие даасан эмгэг бөгөөд бусад эрхтэн системийн өвчлөлийн болон зүрх судасны эмгэгүүдийн голлох эрсдэлт хүчин зүйлд тооцогдож байна. Таргалалт, , тамхидалт зэрэг бусад эрсдэлт хүчин зүйлүүд нь мөн зүрх судасны эмгэг, цус харвалт үүсэх эрсдлийг улам нэмэгдүүлдэг. Ихэвчлэн шинж тэмдэг бүдэг байдаг тул эрт илрүүлгийг зөв, хүртээмжтэй хийх нь оношилгоонд чухал ач холбогдолтой.
Хамгийн багадаа 3 удаагийн ирэлтийн үзлэгт СД<120 мм МУБ ба ДД <80 мм МУБ байхыг хэвийн даралт гэх ба үүнээс ихсэх буюу ≥ 130 ба диастолын даралт ≥ 80 болохыг Артерийн гипертензи гэж үзнэ. Эхний авах арга хэмжээ нь жингээ хасах, дасгал хөдөлгөөн хийх, архи, тамхинаас татгалзах зэргээр амьдралын хэв маягийг өөрчлөх явдал юм. Эмийн эмчилгээнд удирдамжийн дагуу эсвэл , Шээс хөөх эм, эмийн бүлгүүдээр эхэлнэ. Бүлгийг сонгохдоо тухайн өвчтөний хавсарсан эмгэгийг харгалзан үзэх шаардлагатай.
Гол хүндрэлүүдийн нэг нь гипертензийн криз буюу артерийн даралт СД>180, ДД>110 ммМУБ-аас дээш огцом өсөх хямрал юм. Энэ нь яаралтай тусламж шаарддаг нөхцөл байдал бөгөөд эмчлээгүй тохиолдолд ноцтой үр дагаварт хүргэж болно. Артерийн гипертензийн улмаас урт хугацаанд нүдэнд (ретинопати), зүрхэнд (кардиомиопати, титэм судасны эмгэг, миокардийн шигдээс), тархинд (тархинд цус харвалт) эсвэл бөөрөнд (цусны даралт ихсэх нефропати) зэргээр олон тооны бай эрхтнүүдэд гэмтэл үүсэх аюултай.
- Артерийн гипертензи: Хамгийн багадаа 3 удаагийн ирэлтийн үзлэгт , нийт 4-6 удаагийн хэмжилтээр систолын даралт ≥ 130 ба диастолын даралт ≥ 80 байх.
- Анхдагч артерийн гипертензи: Артерийн даралт ихсэлтийн шалтгаан тодорхойгүй, олон эрхтнийг гэмтээж улмаар эмнэлзүйд төрөл бүрийн шинж тэмдэг илрэх хэлбэр.
- Хоёрдогч артерийн гипертензи: Бусад суурь өвчний үр дүнд үүсдэг буюу артерийн даралт ихсэлтийн шалтгаан нь тодорхой батлагдаж буй хэлбэр. Артерийн гипертензийн нийтлэг эрсдэлт хүчин зүйлүүд тохирохгүй жишээ нь, харьцангуй залуу насанд илрэх, даралт бууруулах эмчилгээнд үр дүнгүй байх эсвэл үед шөнийн цагаар буурахгүй байх ().
- Хэвийн даралт: Хамгийн багадаа 3 удаагийн ирэлтийн үзлэгт , нийт 4-6 удаагийн хэмжилтээр СД<120 мм МУБ ба ДД <80 мм МУБ байх.
- I10Анхдагч даралт ихсэх өвчинEssential (primary) hypertension
- I11.0Зүрхний (хурмал) дутмагшилтай даралт ихсэх өвчинHypertensive heart disease with (congestive) heart failure
- I11.9Зүрхний (хурмал) дутмагшилгүй даралт ихсэх өвчинHypertensive heart disease without (congestive) heart failure
- I12Бөөрний даралт ихсэх өвчин [бөөрийг голчлон гэмтээсэн даралт ихсэх өвчин]Hypertensive renal disease
- I13.0Зүрхний (хурмал) дутмагшилтай зүрх ба бөөрний даралт ихсэх өвчинHypertensive heart and renal disease with (congestive) heart failure
- I13.1Бөөрний дутмагшилтай зүрх ба бөөрний даралт ихсэх өвчинHypertensive heart and renal disease with renal failure
Тархвар зүй
Шалтгаан
Эмгэг жам
Эмнэл зүй
Өвөрмөц хэлбэрүүд
Оношилгоо
Эмчилгээ
→ Хойшлуулшгүй эмчилгээт гипертензи
→ Гипертензийн криз, нэн яаралтай эмчилгээт
Хүндрэл
Тавилан
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.