Лизидор (Lizidor)
JSC Troung Tho Pharmaceutical
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
Цусан дахь холестролын түвшин ихсэх
- Лизидорыг хүнсний нэмэлт байдлаар насанд хүрэгчдэд нийт холестрол (нийт Х)БНЛ–холестрол (БНЛ–Х)аполипопротейн Втриглицеридийн түвшинг бууруулах зорилгоорөсвөр үеийнхэн болон 10 ба түүнээс дээш насны хүүхдэд ихэвчлэн удамшлын гиперхолестролемитэй зэрэг анхдагч гиперхолестролемийн (гетерозигот хэлбэр) үед эсвэл нийлмэл (холимог) гиперлипидемийн (Фредриксоны ангиллаар IIa болон IIb хэлбэрт) үед хооллолт болон эмэн бус бусад арга хэмжээ хангалтгүй үед хэрэглэнэ.
- Лизидорыг мөн удамшлын гомозигот гиперхолестролемитэй насанд хүрэгчдэд нийт – Х болон БНЛ–Х–ыг бууруулах зорилгоор липид бууруулах бусад эмчилгээнд (БНЛ аферез г.м) нэмэлт байдлаар буюу уг эмчилгээнүүдийг хийх боломжгүй үед хэрэглэнэ.
Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх
- Насанд хүрэгчдэд зүрх судасны анхдагч эмгэгийн өндөр эрсдэлтэй үедбусад эрсдэлт хүчин зүйлсийг засах нэмэлт байдлаар хэрэглэхэд зүрх судасны эмгэгээс урьдчилан сэргийлдэгийг тогтоосон.
Эсрэг заалт
- Зааварт дурьдагдсан үйлчлэгч бодис эсвэл туслах бодисуудын аль нэгэнд хэт мэдрэгшсэн бол
- Элэгний цочмог өвчиншалтгаан тодорхойгүйгээр сийвэнгийн трансамизнуудын идэвхи хэвийн дээд хязгаараас 3 дахин их байх нь байнга илрэх
- Жирэмсэнхөхүүлжирэмслэлтээс хамгаалах тохиромжтой арга хэрэглээгүй нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд хэрэглэхийг цээрлэнэ.