Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Макроскопын бүтцийн хувьд тархилаг болон холтослог давхаргаас тогтдог. Түүний микроскоп бүтэц нь бөөрний бүтэц үйл ажиллагааны нэгж болох нефроноос бүрдэнэ. Бөөр тус бүр нэг сая орчим нефрон агуулдаг ба нефрон нь бөөрний түүдгэнцэр болон сувганцрын системээс тогтоно.
Бөөр нь шээс үүсгэх болон биеэс хэрэгцээгүй бодисыг гадагшлуулах үүрэгтэй. Мөн түүнчлэн ус болон электролитийн тэнцвэрийг зохицуулахад оролцдог ингэснээр цусны даралт болон цусны үзэлхүүнд нөлөөлдөг. Үүнээс гадна хүчил болон шүлтийн тэнцвэрт байдлыг хадгалах болон дотоод шүүрлийн үүрэгтэй.
Бөөрнөөс Эритропоэтин болон Ренин хэмээх чухал дааврууд ялгардаг. Ялангуяа хүчилтөрөгч дутагдахад эритропоэтины нийлэгжил эрчимждэг. Ренин нь цусны даралтад чухал үүрэгтэй оролцдог даавар юм. Мөн Витамин Д-ын эцсийн нийлэгжилт бөөрөнд явагддаг ба ингэснээр ясны бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Бөөр нь шош хэлбэртэй хос эрхтэй юм. Багана нурууны хоёр талд өөхөн эдээр хучигдаж M. quadratus lumborum болон M. psoas major булчингуудаар хүрээлэгдэн хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг.
Бөөр нь урд болон хойд гэсэн хоёр гадаргуутай, дээд болон доод төгсгөл буюу хоёр туйлтай мөн гадна болон дотор 2 ирмэгтэй. Дотно ирмэгийн төв хэсэгт гүнзгийвтэр хонхор буюу бөөрний хөндий байрладаг. Бөөрний үүдээр бөөрний судас мэдрэл орж гардаг. Артери болон венийн цусан хангамж нь A. renalis болон V. renalis-ээр хангагддаг. Бөөрний вений судас нь урд талдаа, артерийн судас нь голдоо, бөөрний тэвш нь хойноо байрлана.
Тойм
- Хэлбэр: Шош хэлбэртэй
- Хэмжээ: Урт 10–12 см, өргөн 5–6 см, зузаан 3–4 см
- Жин: Тус бүр 150–180 г
- Гадаргуу болон ирмэгүүд
- Урд болон ар гадаргуу: Бага зэрэг гадагш чиглэсэн
- Ирмэгүүд
- Дотор ирмэг (Konkav): Дотор талын хүнхэр ирмэг нь урагш хагас эргэсэн байна
- Гадна ирмэг (Konvex): Гадна талын гүдгэр ирмэг нь ар тийш дутуу эргэсэн байна
- Байрлал: Багана нурууны дагуу, хэвлийн гялтан хальсны арын зайд байрлана
- Зүүн бөөр
- Дээд туйл:Th-12 дээд ирмэгтэй ижил түвшинд
- Доод туйл-L 2-3 нугалмын түвшинд зэргэлдээ оршино
- Баруун бөөр: Элэгний байрлалтай холбоотой зүүн бөөрнөөс хагас нугалам дор байрлана
Микроскопын анатоми
Цусан хангамж ба мэдрэлжүүлэлт
Бөөрний үйл ажиллагааны ерөнхий тойм
Бодисын солилцооны зам ба дааврын үүсэлт
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Витаминууд (Vitamins)
Витаминууд нь хүний биеийн бодисын солилцооны хэвийн тэнцвэртэй байдлыг хангахад оролцдог олон төрлийн органик бодисууд бүхий том бүлэг.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Нойр булчирхай (Pancreas)
