Макокс Е (Macox E)
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- Сүрьеэ өвчний эхний шатны эмчилгээнд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Рифампицин, изониазид, этамбутол эсвэл туслах бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Элэгний цочмог өвчин, эмийн шалтгаант элэгний өвчин, өмнөх изониазид эсвэл рифампицинтай холбоотой элэгний гэмтэлтэй бол хэрэглэхгүй.
- Изониазид эсвэл рифампицинтай холбоотой халууралт, дааралт зэрэг цочмог гаж урвалын өгүүлэмжтэй бол хэрэглэхгүй.
- Харааны мэдрэлийн үрэвсэлтэй бол хэрэглэхгүй.
- Вориконазол эсвэл ХДХВ-ийн протеазын дарангуйлагч хэрэглэж байгаа бол хэрэглэхгүй.