Тосгуур-ховдолын хориг нь зүрхний тосгуур ба ховдолын хоорондын дамжуулалт түр саатах эсвэл бүрэн тасалдахыг хэлнэ. Энэхүү эмгэг нь AV зангилааны түвшинд (Supra-His-Block ), Гиссийн багц эсвэл Таварагийн багцад (Infra-His-Block ) тохиолдож болно.
Сайн тавилантай нарийн QRS бүрдэл бүхий AV зангилааны түвшиний дамжуулалтын эмгэг, эсвэл нэлээд муу тавилантай өргөн QRS бүрдэл бүхий Гиссийн багцаас доош инфранодал эмгэг хоёрыг хооронд ялган ангилдаг.
Дамжуулалтын саатлын хэлбэрээс хамааран -д AV хоригийн янз бүрийн зэргийг ялган таних боломжтой.
- Нэгдүгээр зэргийн AV блок: Дамжуулалтын байнгын удаашрал.
PQ хугацааг > 0.2 сек хүртэл уртассан, бүх P шүд бүрийг QRS бүрдэл дагалдсан.
- Хоёрдугаар зэргийн AV блок: 2 төрөлд ангилна.
- 1-р төрөл (Венкебах): AV дамжуулалт эцэстээ бүрэн тасрах хүртэл PQ хугацаа нэг цохилтоос дараагийн цохилт хүртэл тасралтгүй уртасна. (PP интервалууд тогтмол байна). Түр завсарлаганы хугацаа давхардсан PP хоорондын зайнаас богино байна. Завсарласны дараах зүрхний дахин агшилтын эхний цохилтын PQ-н хугацаа богино дараагийн завсарлага хүртэлх PQ хугацаанаас хамгийн богино нь байна. Энэ үед AV зангилаан (intranodal block) дотор хориг үүснэ.
- 2-р төрөл (Мобиц): Синусын зангилааны өдөөлт бүр ховдол руу дамжихгүй саатна, өөрөөр хэлбэл P шүд бүрийг QRS бүрдэл дагалдахгүй. PQ хугацаа тогтмол бөгөөд ихэвчлэн хэвийн байдаг.
AV зангилааны хоригийн үед тодорхой тооны P шүд хориглогдсоны дараа сэрэл дамжин нэг QRS бүрдэл буйг 2:1, 3:1 (Р шүдний тоо : Ховдол руу дамжин сэрлийн тоо) гэж бичдэг. Хэрэв тосгуурын агшилт бүрийн зөвхөн 2 дахь агшилт нь л дамжуулалтанд оролцож байвал үүнийг 2:1 хориг гэж нэрлэдэг, хэрэв зөвхөн 3 дахь агшилт нь оролцож байвал 3:1 хориг гэх мэтээр ойлгоно.
Харин 3:2 блокын үед бол эсрэгээр, тосгуурын агшилт бүрийн 3 дахь агшилт дамжилтанд оролцохгүй байгааг илтгэнэ. Давхардсан PP хоорондын зай бүр агшилтын түр завсарлагыг илтгэнэ. Энэ тохиолдолд блок нь Гиссийн багцад (инфранодын блок) эсвэл багцаас доор үүссэн байхаас гадна цаашлаад 3-р зэргийн AV блок руу шилжих эрсдэл өндөр байна.
AV дамжуулалт бүрэн тасалдсан, тосгуур ба ховдол нь бие биенээсээ үл хамааран бие даасан байдлаар цохилно (AV диссоциаци). үе шат дууссаны дараа, ихэвчлэн брадикарди орлуулах хэмнэл үүсдэг (AV зангилааны давтамж: 40-60/мин, ховдолын давтамж: <40/мин).
Хэрэв хориг AV зангилаанд буй бол QRS бүрдэл нарийн , харин зангилаанаас доош хориг үүссэн бол QRS өргөссөн байна. Хэрэв тосгуурын фибрилляци нэгэн зэрэг илэрвэл тогтмол орлуулах хэмнэл нь 3-р зэргийн AV блок байж болзошгүйг илтгэнэ.