Гиперхолестеринемийн эмчилгээ
- Насанд хүрэгсэд болон хүүхэд өсвөр насныхны (10 ба түүнээс дээш насны) анхдагч гиперхолестеринеми (IIa хэлбэр, гетерозигот гэр бүлийн гиперхолестеринеми орно) болон холимог дислипидемийн (төрөл IIb) үед хоол эмчилгээн дээр нэмж хэрэглэх ба хоол болон бусад эмийн бус эмчилгээнд үр дүн өгөхгүй үед хэрэглэнэ. Жишээлбэл: биеийн хүчний дасгал, биеийн жин буурах.
- Гомозигот гэр бүлийн гиперхолестеринемийн үед хоол болон өөх тос бууруулдаг бусад эмчилгээн (жишээ нь БНЛП-аферез) дээр нэмж хэрэглэх буюу эсвэл уг эмчилгээ хангалттай үр дүн үзүүлэхгүй байгаа үед хэрэглэнэ
Зүрх судасны хүндрэлээс сэргийлэх зорилгоор
- Эмнэлзүйн шинж тэмдэггүй зүрхний ишеми өвчтэй (гэвч артерийн даралт ихсэх эмгэг, цусанд агуулагдах ХС-ӨНЛП-ын концентраци бага байх, тамхидалт, зүрхний ишеми өвчин эрт илэрдэг гэр бүлийн өгүүлэмж зэрэг нэмэлт хүчин зүйлээс дор хаяж 1 нь байгаа үед түүнийг үүсгэх эрсдэл (50 дээш насны эрэгтэй, 60 дээш насны эмэгтэй, цусанд агуулагдах С-реактив уураг өндөр (>2мг/л) нь ихэсдэг) насанд хүрсэн өвчтөний зүрх судасны хүнд явцтай хүндрэл үүсэх эрсдлийг багасгах зорилгоор хэрэглэнэ.