Дэд гарчиг
Мертенил (Mertenil)
Gedeon Richter Plc
- Эмийн хэлбэр
- Бүрхүүлтэй шахмал
- Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
- Олон улсын нэршил
- Розувастатин (Rosuvastatin)
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 1,410 төг
- ЭМД хөнгөлөлт
- 423 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 987 төг
Гиперхолестеринемийн эмчилгээ
- Насанд хүрэгсэд болон хүүхэд өсвөр насныхны (10 ба түүнээс дээш насны) анхдагч гиперхолестеринеми (IIa хэлбэр, гетерозигот гэр бүлийн гиперхолестеринеми орно) болон холимог дислипидемийн (төрөл IIb) үед хоол эмчилгээн дээр нэмж хэрэглэх ба хоол болон бусад эмийн бус эмчилгээнд үр дүн өгөхгүй үед хэрэглэнэ. Жишээлбэл: биеийн хүчний дасгал, биеийн жин буурах.
- Гомозигот гэр бүлийн гиперхолестеринемийн үед хоол болон өөх тос бууруулдаг бусад эмчилгээн (жишээ нь -аферез) дээр нэмж хэрэглэх буюу эсвэл уг эмчилгээ хангалттай үр дүн үзүүлэхгүй байгаа үед хэрэглэнэ
Зүрх судасны хүндрэлээс сэргийлэх зорилгоор
- Эмнэлзүйн шинж тэмдэггүй зүрхний ишеми өвчтэй (гэвч артерийн даралт ихсэх эмгэг, цусанд агуулагдах ХС-ӨНЛП-ын концентраци бага байх, тамхидалт, зүрхний ишеми өвчин эрт илэрдэг гэр бүлийн өгүүлэмж зэрэг нэмэлт хүчин зүйлээс дор хаяж 1 нь байгаа үед түүнийг үүсгэх эрсдэл (50 дээш насны эрэгтэй, 60 дээш насны эмэгтэй, цусанд агуулагдах С-реактив уураг өндөр (>2мг/л) нь ихэсдэг) насанд хүрсэн өвчтөний зүрх судасны хүнд явцтай хүндрэл үүсэх эрсдлийг багасгах зорилгоор хэрэглэнэ.
- Бэлдмэлийн найрлаганд орсон үйлчлэгч болон туслах бодист хэт мэдрэг хүмүүс
- Элэгний эмгэгийн идэвхжилтийн үе, ялангуяа “элэгний” трансаминазын идэвх удаан хугацаагаар ихсэх, түүнчлэн цусан дахь трансаминазын идэвх хэвийн хэмжээний дээд хязгаараас 3 дахин өндөр байгаа тохиолдолд хэрэглэхгүй.
- Бөөрний үйл ажиллагааны илэрхий өөрчлөлт (КК 30мл/мин-аас бага)
- Миопати
- Циклоспоринтай хамт хэрэглэх
- Тухайн өвчтөн миотоксик хордлого үүсэх хандлагатай
- Жирэмсэн болон хөхүүл эх
- Найдвартай хамгаалах бэлдмэл хэрэглэдэггүй төрөх насны эмэгтэй
- Лактоз зохидоггүй хүмүүс, лактазын дутагдал буюу эсвэл -галактозын шингээлтийн алдагдал
- Розувастатины 40мг шахмалыг миопати/рабдомиолиз үүсэхэд өртөмхий хүмүүст хэрэглэхийг хориглоно. Үүнд:
- Бөөрний үйл ажиллагааны илэрхий өөрчлөлт (КК нь 60мл/мин-аас бага)
- Гипотериоз
- Удамшлын гаралтай булчингийн эмгэгийн хувь хүний болон гэр бүлийн өгүүлэмжтэй хүмүүс
- ГМГ-КоА-редуктаза (3-гидрокси 3-метилглутарилкоэнзим А-редуктаза)-г саатуулагч бусад бэлдмэл болон фибратын бүлгийн бэлдмэлийг хэрэглэхэд булчин хорддог гэсэн асуумжтай хүмүүс
- Розувастатин болон бэлдмэлийн найрлаганд орсон бодист хэт мэдрэг тохиолдолд хэрэглэхгүй.
- Архи хэт ихээр хэрэглэдэг хүмүүс
- Цусанд агуулагдах розувастатины хэмжээг ихэсгэдэг нөхцөл байдал
- Шар арьстан
- Фибратын бүлгийн эмтэй хамт хэрэглэх
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
БНЛП
Бага нягттай липопротейн – Low-density lipoprotein
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.