Метоклопрамид (Metoclopramidi)
Хэрэглэх заалт
Ходоод–улаан хоолойн сөөргөө
- Метоклопрамидыг уламжлалт эмчилгээнд (хооллолт, амьдралын хэв маягийг өөрчлөх) үр дүнгүй байгаа насанд хүрэгсдийн ходоод-улаан хоолойн сөөргөөт эмгэгийн богино хугацааны эмчилгээнд (4-12 долоо хоног) хэрэглэнэ.
- Эмийн бүтээгдэхүүн нь хооллосны дараа ихэвчлэн өдрийн цагаар илэрдэг сөөргөөтэй холбоотой (Ж: цээж хорсох) шинж тэмдгүүдийг арилгадаг.
Чихрийн шижингийн үеийн ходоодны үйл ажиллагааны өөрчлөлт
- Метоклопрамид нь чихрийн шижинтэй өвчтөний ходоодны үйл ажиллагааны цочмог болон дахилтат өөрчлөлтийн шинж тэмдгийг арилгана.
Эсрэг заалт
- Метоклопрамид болон бэлдмэлийн найрлага дахь бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс
- Ходоод-гэдэсний замын цооролт, түгжрэл, цус алдаж буй өвчтөнд
- Феохромоцитома. Учир нь бэлдмэл гипертонийн криз үүсгэж болно.
- Экстрапирамид системийн шинж үүсгэдэг эмийн бэлдмэл хэрэглэж байгаа болон эпилепси өвчтэй өвчтөн (экстрапирамид өөрчлөлт болон таталтын хөдлөлийг ихэсгэх аюултай)
- Нярай хүүхэд