Метрогил (Metrogil)
Unique Pharmaceutical Laboratories (A division of J.B. Chemicals & Pharmaceuticals Ltd.)
Эмийн хэлбэр
Тарилгын шингэн
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
500 мг-100 мл · №1
Хэрэглэх заалт
- Bacteroides spp. ( Bacteroides fragilis, Bacteroides distasonis, Bacteroides ovatus, Bacteroides thetaiotaomicron, Bacteroides vulgates зэргээр) үүсгэгдсэн халдварууд: яс, үений халдвар, төв мэдрэлийн системийн халдварууд бөгөөд түүний дотор ялангуяа менингит, тархины буглаа, бактерийн эндокардит, пневмони, плеврийн эмпием, уушгины буглаа, цусан үжил.
- Clostridium spp., Peptococcus болон Peptostreptococcus үүсгэгдсэн халдварууд: хэвлийн хөндийн халдварууд (перитонит, элэгний буглаа), бага тазны эрхтэний халдварууд (эндометрит, эндомиометри, фаллопийн хоолойн буглаа, өндгөвч, үтрээний халдвар).
- Псевдомембраноз бүдүүн гэдэсний үрэвсэл (антибиотик эмчилгээтэй холбоотой).
- Helicobacter pylori-ээр үүсгэгдсэн ходоодны үрэвсэл эсвэл 12-хуруу гэдэсний шархлаа.
- Мэс ажилбарын дараах хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд (ялангуяа бүдүүн гэдэс, шулуун гэдэсний орчмын ажилбарууд, мухар олгой авах, эмэгтэйчүүдийн мэс ажилбарууд).
Эсрэг заалт
- Метронидазол, бусад нитроимидазолын уламжлалын бэлдмэлүүд болон найрлага дах нэгдэлд хэт мэдрэг; жирэмсэн, хөхүүл үе, төв мэдрэлийн тогтолцооны органик гэмтэл (эпилепси), цусны өвчин (өгүүлэмжтэй), элэгний дутагдал (их тунгаар хэрэглэх үед).