Дэд гарчиг
Мезатрин 250 (Mezatrin 250)
PT. Caprifarmindo Laboratories
- Эмийн хэлбэр
- Капсул
- Олон улсын нэршил
- Азитромицин (Azithromycin)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
250 мг · 6×5 капсул
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- МЕЗАТРИН® 250 болон 500 мг -н бэлдмэлд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн дараах халдваруудын хөнгөн болон дунд хэлбэрийн эмчилгээнд хэрэглэнэ.
- Амьсгалын доод зам
- Уушгины архаг бөглөрөлт өвчний Haemophilus influenzae, Moraxella catarrhalis, Streptococcus pneumonia-аар үүсгэгдсэн бактерийн цочмог сэдрэл
- Амьсгалын дээд зам
- Streptococc-ийн гаралтай залгиурын үрэвсэлгүйлсэн булчирхайн үрэвсэл, Streptococcus pyogenes-ээр үүсгэгдсэн залгиурын цочмог үрэвсэлгүйлсэн булчирхайн цочмог үрэвслийн үед эхний эгнээний эмчилгээний өөр нэг хувилбар байдлаар хэрэглэнэ.
- Арьс болон арьсан доорх эд
- Staphylococcus aureus, Streptococcus pyogenes эсвэл Streptococcus agalactiae-аар үүсгэгдсэн арьс болон арьсан доорх эдийн хүндрэлгүй халдварууд.
- Бэлгийн замаар дамждаг халдварууд
- Chlamydia trachomatis-аар үүсгэгдсэн Gonococc-ийн бус шалтгаант шээсний сүвний үрэвсэл, умайн хүзүүний үрэвсэл.
- Азитромицин, эсвэл макролидын бүлгийн аль нэг антибиотикт хэт мэдрэг эмчлүүлэгчдэд хэрэглэхгүй. Эргот уламжлалын бэлдмэлтэй хамт хэрэглэж болохгүй.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Уушгины архаг бөглөрөлт өвчин (COPD)
Үрэвслийн улмаас агаар дамжих жижиг гуурсан хоолойд агаарын урсгал хязгаарлагдах уушгины архаг явцтай өвчин юм. Тамхи татаx нь УАБӨ үүсэх үндсэн эрсдэлт хүчин зүйл боловч орчны нөлөө, агаарын бохирдол агаар дамжуулах замын архаг халдвар нөлөөлж болно. Удамшлын α1 антитрипсины дутагдал нь зарим хүмүүст УАБӨ үүсэх эрсдэл хүчин зүйл болдог.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Эм
Эритромицин (Erythromycin)
Системийн бактерийн халдварын эсрэг эм › Макролид
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.