Дэд гарчиг
Мезим форте (Mezim forte)
Berlin Chemie AG /Menarini Group/
- Эмийн хэлбэр
- Ходоодонд уусдаг шахмал
- Олон улсын нэршил
- Липаза + амилаза + протеаза (Lipase + amylase + protease)
- Жороор олгох нөхцөл
- Жоргүй
Тун ба савлагаа
10000U + 7500U + 375U · 20 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Хоол боловсролтын хямралаар илэрдэг нойр булчирхайн гадаад шүүрлийн алдагдлын үед хэрэглэнэ.
- Үйлчлэгч бодис, гахайн мах (гахайн махны харшил), 6.1-т заасан туслах бодисын аль нэгэнд эсвэл азорубинд (Е122) хэт мэдрэгшилтэй байх
- Нойр булчирхайн цочмог үрэвсэл эсвэл архаг үрэвслийн сэдрэлийн шатанд хэрэглэхийг хориглоно. Түүнээс гадна, хоол боловсролтын хямрал үргэлжилсээр байгаа, сэдрэл намжсан үед хоолны дэглэмийг нэмэгдүүлэх үед бэлдмэлийг үечлэн хэрэглэж болно.
- 4. Тусгай заалт ба хэрэглэх үеийн анхааруулга ба сэрэмжлүүлэг
- Муковисцедозтай өвчтөнд нарийн гэдэсний түгжрэл үүсэх нь илэрч болзошгүй хүндрэлийн нэг байдаг. Тийм учраас гэдэсний түгжрэлийг илэрхийлэх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд нарийн гэдэсний стриктур үүссэн байж болзошгүйг анхаарах хэрэгтэй. (4.8-р хэсгийг харна уу).
- Хэвлийн талаас ямар нэг таагүй байдал илрэх, эсвэл зовиурын шинж төрх өөрчлөгдсөн тохиолдолд гэдэсний эмгэгийг үгүйсгэх үүднээс багажийн шинжилгээ хийлгэж сэргийлэх хэрэгтэй. Ялангуяа биеийн нэг кг жинд 10000 Ед липазаг хоногт хэрэглэдэг өвчтөнд энэ онцгойлон хамаатай.
- Мезим® форте 10000 бэлдмэлийн найрлаганд агуулагдах ферментүүд түүнийг зажлах үед амны хөндийд чөлөөлөгдөн амны салстыг гэмтээх (шархлаа үүсгэн) магадлалтай. Тийм учраас Мезим® форте 10000 бэлдмэлийг бүтнээр нь залгиж хэрэглэх ёстойг сайтар анхаарах хэрэгтэй.
- Галактоз тэвчил, лактаза ферментийн дутагдал эсвэл болон галактозын мальабсорбцийн хам шинж зэрэг ховор тохиолдох удамшлын өвчинтэй хүмүүст Мезим® форте 10000 бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.
- 5. Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэл ба харилцан үйлчлэлийн бусад хэлбэрүүд
- Нойр булчирхайн шүүрлийн нунтаг агуулсан бэлэн эмийн бэлдмэл хэрэглэх үед фолийн хүчлийн шимэгдэлт буурч болзошгүй, ийм учраас фолийн хүчлийг нэмэлтээр уух хэрэгтэй болж болно.
- Акарбоза, миглитол
- Акарбоза болон миглитол зэрэг чихрийн шижингийн эсрэг бэлдмэлүүдийг Мезим® форте 10000 бэлдмэлтэй хавсран хэрэглэхэд үйлчлэл нь суларч болно.
- 6. Нөхөн үржихүй, жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ
- Мезим® форте 10000 бэлдмэлийг жирэмсэн эмэнгтэйд хэрэглэх талаар хангалттай мэдээлэл байхгүй байна. Уг эмийн бэлдмэлийн , хөврөл/урагийн хөгжил, төрөлт эсвэл төрсний дараах хөгжилд нөлөөлөх нөлөөний талаар амьтад дээр хийсэн туршилт судалгааны үр дүн хангалтгүй байна. Тийм учраас хүнд учруулж болзошгүй эрсдэлийн талаар тогтоогдоогүй. Үүнтэй холбоотой жирэмсэн болон хөхүүл үед зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд Мезим® форте 10000 бэлдмэлийг хэрэглэхийг зөвлөдөггүй.
- 7. Авто ттээврийн хэрэглсэл жолоодох болон бусад машин механизмтай ажиллахад эмийн бэлдмэлийн үзүүлэх нөлөө
- Авто тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизм ажиллуулахад Мезим® форте 10000 бэлдмэл нь нөлөө үзүүлэхгүй, эсвэл маш бага нөлөө үзүүлдэг.
Хэрэглэх арга ба тун
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Нойр булчирхай (Pancreas)
Нойр булчирхай (НБ) (Eng.: Рancreas, хуучин грек: pánkreas, πᾶν ("pán") - "бүгд", κρέας ("kréas") - "мах") нь уртаашаа хэвлийн дээд хэсэгт хөндлөн байрлалтай эрхтэн юм.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Цочмог панкреатит (Acute Pancreatitis)
Нойр булчирхайн цочмог үрэвсэл нь ихэвчлэн цөсний хүүдийн чулуу болон архины шалтгаанаар үүсгэгддэг, хэвлийн өвдөлт ба сийвэн дэх нойр булчирхайн ферментүүдийн ихсэлтээр илэрдэг үрэвсэлт өвчин юм.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Гэдэсний түгжрэл (Bowel obstruction)
Гэдэсний түгжрэл гэдэг нь үйл ажиллагааны болон механик бөглөрлийн улмаас гэдэсний доторх агуулагдахууны хэвийн урсгал тасалдахыг хэлнэ. Гэдэсний үйл ажиллагааны түгжрэл буюу саажилт түгжрэл гэдэг нь механик бөглөрөл байхгүй үед гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн түр зуур алдагдахыг хэлдэг.
Эм
Глюкоз (Glucose)
Цус орлуулах ба сэлбэх уусмал › Парентерал тэжээлийн уусмал
Эм
Фолийн хүчил (Folic acid)
Цус багадалтын эсрэг эм › Фолийн хүчил ба түүний уламжлал
Чихрийн шижин - Диабет (Diabet mellitus)
Чихрийн шижин нь инсулиний шүүрэл багасах болон инсулин дааврын үйлдэл алдагдсанаас цусны глюкозын хэмжээ ихэсдэг бодисын солилцооны эмгэг юм.
Жирэмслэлт
Үр тогтсон өндгөн эс эхийн хэвлийд хүүхэд болон боловсорч бойжих дунджаар 267 хоног үргэлжлэх хугацааг жирэмслэлт хэмээн тодорхойлдог.