Дэд гарчиг
Майхеп (Myhep)
Mylan Laboratories Limited
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Жор бичих эмчийн ангилал
- C, D
- Олон улсын нэршил
- Софосбувир (Sofosbuvir)
Тун ба савлагаа
400 мг
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 5,720 төг
- ЭМД хөнгөлөлт
- 4,004 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 1,716 төг
СОВАЛДИTM нь вирусын эсрэг эмийн дэглэмийн хослолын бүрэлдэхүүн хэлбэрийн Архаг Гепатит С вирусын (CHC) халдварын эмчилгээнд заасан Гепатит С вирусын () нуклеотид аналог NS5B полимеразын удаашруулагч юм.
- СОВАЛДИ эмийн үр нөлөө нь MILAN шалгуурыг (элэг шилжүүлэн суулгалт хүлээгдэж буй) хангаж буй гепатоцеллюляр хорт хавдар болон ГСВ/ХДХВ-1 хавсарсан халдварынхыг оруулаад 1, 2, 3, 4-р генотипын ГСВ-ын халдвартай өвчтөнүүдэд зориулж бүтээгдсэн [Тун ба эм уух заалт (2), Тусгай тохиолдлуудад хэрэглэх (8), Клиникийн судалгаа (14) хэсгийг үз].
СОВАЛДИ эмтэй эмчилгээг эхлүүлэхэд дараах зүйлсийг харгалзаж үзнэ:
- CHC-н эмчилгээнд СОВАЛДИ эмийн дан эмчилгээг бүү хий.
- Эмчилгээний дэглэм, хугацаа нь вирусын генотип, өвчтөний популяциас аль алинаас нь хамаарна [Тун ба эм уух заалт (2) хэсгийг үз].
- Эмчилгээний хариу үйлдэл нь суурь улс болон вирусын хүчин зүйлд тулгуурлаж харилцан адилгүй байж болно [Тусгай тохиолдлуудад хэрэглэх (8), Клиникийн судалгаа (14) хэсгийг үз].
- СОВАЛДИ эмийг рибавирин эсвэл пэгинтерферон альфа/рибавиринтай хослуулж хэрэглэхэд, тэдгээр бодист үйлчлэх бүх сөрөг заалтууд хослуулсан эмчилгээнд мөн үйлчилнэ. Хориглосон зүйлсийн жагсаалтыг харах бол пэгинтерферон альфа ба рибавирины жорын мэдээллийг үзнэ үү.
- СОВАЛДИ эмийг рибавирин эсвэл пэгинтерферон альфа/рибавиринтай хослуулж жирэмсэн, жирэмсэн болох магадлалтай эмэгтэйчүүд болон жирэмсэн эмэгтэй хамтрагчтай эрчүүдийн эмчилгээнд хэрэглэх нь рибавиринтай холбоотой төрөлхийн гажиг болон ургийн үхэлд хүргэж болох эрсдэлтэй тул хориглодог [Анхааруулга ба сЭнэтхэг улсулга (5.2), Тусгай тохиолдлуудад хэрэглэх (8.1) хэсгийг үз].
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Вирусийн эсрэг эмүүд (Antiviral drugs)
Энэ бүлгийн эмүүдэд вирусийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэдэг эмүүд ордог. Ихэнх вирусийн халдвар харьцангуй эрүүл хүмүүст дархлааны хариу урвалын үр дүнд аяндаа эдгэрдэг. Вирусийн эсрэг эмүүдийн гол зорилго нь эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг багасгах, зовуурийг хөнгөвчлөх, халдварын үргэлжлэх хугацааг богиносгоход чиглэдэг.
Гепатит С (Hepatitis C)
Элэгний С вирусийн халдвараар үүссэн элэгний үрэвслийг гепатит С гэдэг. Элэгний С вирус нь элэгний эсүүдийг гэмтээж цочмог болон архаг үрэвсэл үүсэх шалтгаан болдог. Гепатит С нь цусаар дамжин халдварладаг.
Нуклеотидууд, ДНХ ба РНХ (Nucleotides, DNA, and RNA)
Амьд биетийн удамшлын мэдээлэл нь нуклейн хүчил хэлбэрээр хадгалагддаг. Нуклейн хүчилд ДНХ (дезоксирибонуклейн хүчил) болон РНХ (рибонуклейн хүчил) хамаарна.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Суулгалт (Diarrhea)
Өдөрт гурав ба түүнээс дээш удаа хэлбэржээгүй, шингэн төлөвтэй өтгөн гарахыг суулгалт гэнэ.
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
Хүний Дархлал Хомсдолын Вирус (Human Immunodeficiency Virus)
Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ)-ийн халдвар нь маш нарийн төвөгтэй иж бүрдэл эмгэгүүдийг нөхцөлдүүлэн эцэст нь дархлааны архаг хомсдолд хүргэдэг.
Үхэл (Death)
Үхэл бол амьдралын төгсгөл. Гэвч үхэлд хүргэсэн шалтгаан, үйл явц үргэлж тодорхой байдаггүй. Анагаах ухаанд тархины (багана тархи, тархины бусад хэсгийн бүтэц, үйл ажиллагаа эргэшгүйгээр зогсох), зүрх-уушгины (амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа эргэшгүйгээр бүрэн зогсох) үхлийг ялган оношлох шаардлага гардаг. Үхлийг зарлах нь хүний их эмчийн үүрэг байдаг тул эмч хүн эмнэлзүйн үхэл, биологийн үхлийн …