Дэд гарчиг
Софосбувир (Sofosbuvir)
- Жороор олгох нөхцөл
- Жортой
- ATC код
- J05AP08
- Фармакологийн ангилал
- J05AP · С вируст гепатитын эмчилгээнд хэрэглэх вирусийн эсрэг эм
- Эмчилгээний бүлэг
- J05 · Системийн вирусын эсрэг эм
- С вирусийн гепатитын эмчилгээг мэргэжлийн эмч эхлүүлж, бусад вирусийн эсрэг эмтэй хавсруулан хэрэглэнэ. Дангаар нь хэрэглэхгүй.
- Эмчилгээний өмнө В вирусийн халдварыг шинжилнэ. В вирус дахин идэвхжих эрсдэлтэй.
- хавсруулахад зүрхний хэм хэт удааширч болно. Өөр сонголтгүй үед зүрхний хэмийг тогтмол хянана.
- , , зэрэг хүчтэй P-gp идэвхжүүлэгчтэй хавсруулахгүй.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний үйл ажиллагаа буурсан болон диализ эмчилгээтэй үед сонгосон хавсарсан эмчилгээний зааврыг баримталж, бөөрний үйл ажиллагааг хянана.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний үйл ажиллагааны хөнгөн, дунд болон хүнд өөрчлөлтөд софосбувирын тунг тохируулах шаардлагагүй.
- Элэгний хүнд дутагдалтай үед эмчилгээний хослол, хугацааг элэгний эмч сонгоно.
Ахмад настанд хэрэглэх нь
- Наснаас шалтгаалж тун тохируулах шаардлагагүй. Бөөр, элэгний үйл ажиллагаа болон хавсарсан эмийг харгалзана.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед: Хүн дээрх мэдээлэл хангалтгүй тул жирэмсэн үед хэрэглэхгүй. Рибавирин агуулсан хослол жирэмсэн үед хэрэглэхгүй бөгөөд найдвартай хамгаална.
- Хөхүүл үед: Хөхний сүүгээр ялгарах эсэх тодорхойгүй. Хөхүүлэх эсвэл эмчилгээг үргэлжлүүлэх эсэхийг шийднэ.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Вирусийн эсрэг эмүүд (Antiviral drugs)
Энэ бүлгийн эмүүдэд вирусийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэдэг эмүүд ордог. Ихэнх вирусийн халдвар харьцангуй эрүүл хүмүүст дархлааны хариу урвалын үр дүнд аяндаа эдгэрдэг. Вирусийн эсрэг эмүүдийн гол зорилго нь эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг багасгах, зовуурийг хөнгөвчлөх, халдварын үргэлжлэх хугацааг богиносгоход чиглэдэг.
Эм
Амиодарон (Amiodarone)
Зүрхний судасны өвчин › III бүлгийн хэм алдагдлын эсрэг эм
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Эм
Рифампицин (Rifampicin)
Микобактерийн эсрэг эм › Сүрьеэгийн эсрэг антибиотик
Эм
Карбамазепин (Carbamazepine)
Эпилепсийн эсрэг эм › Карбоксамидын уламжлал
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Бөөр орлуулах эмчилгээ/Гемодиализ (Renal replacement therapy/Hemodialysis)
Бөөрний архаг өвчин төгсгөлийн шат (БАӨТШ) болон Бөөрний цочмог гэмтэл (БЦГ) үед бөөрний үйл ажиллагааг дэмжих, орлуулах зорилгоор хэрэглэдэг эмчилгээг "бөөр орлуулах эмчилгээ (БОЭ)" гэнэ. БОЭ нь диализ, гемофильтраци, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ гэсэн үндсэн 3 төрөлтэй.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Жирэмслэлт
Үр тогтсон өндгөн эс эхийн хэвлийд хүүхэд болон боловсорч бойжих дунджаар 267 хоног үргэлжлэх хугацааг жирэмслэлт хэмээн тодорхойлдог.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …