Налбуфин (Nalbufin)
Yuria-Pharm LLC
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
10 мг / мл-2 мл · №10
Хэрэглэх заалт
- Хүчтэй болон дунд зэргийн өвдөлтийн хам шинж: мэдээгүйжүүлэлт явуулах үед нэмэлт эм болгож, хагалгааны өмнө болон дараа өвдөлтийг багасгах зорилгоор, төрөх үед өвдөлт намдаах зорилгоор тус тус хэрэглэнэ.
- Цээрлэлт
- Налбуфины гидрохлоридод эсвэл бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүс
- Амьсгал дарангуйлагдах эсвэл ТМС илэрхий дарангуйлагдах, тархины дотоод даралт ихсэх, тархины гэмтэл, согтууруулах ундааны цочмог хордлого, согтууруулах ундааны шалтгаантай солиорол, элэг ба бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт
- Бэлдмэлийг морфиныг дэмждэг цэвэр агонист бэлдмэлтэй хамт хэрэглэхгүй.
- Хэвлийн мэс заслын хам шинжийн үед зохих оношилгоо хийлгүйгээр бэлдмэлийг хэрэглэж болохгүй. Учир нь налбуфин нь түүний илрэлийг далдалж болно.
- Налбуфиныг хөхүүл эмэгтэйчүүдэд хэрэглэж болохгүй (төрөлтийн үед хэрэглэхээс бусад тохиолдолд).
- Аюулгүй байдлын онцгой арга хэмжээ
- Налбуфиныг ерөнхий мэдээгүйжүүлэлт явуулах үед туслах бодис болгож зөвхөн тусгайлан бэлтгэгдсэн нарийн мэргэжлийн эмч хэрэглэх хэрэгтэй.
- Амьсгал дарангуйлагдсан тохиолдолд налоксон, интубацийн болон уушгины зохиомол амьсгалын аппарат зэрэг яаралтай тусламж үзүүлэхэд шаардлагатай зүйлүүдийг бэлтгэсэн байх ёстой.
- Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэх ба бусад хэлбэрийн харилцан үйлчлэл
- ТМС ба амьсгалын төв хэт дарангуйлагдахаас сэргийлэхийн тулд наркозын бодис, нойрсуулах эм, сэтгэл засах эм, сэтгэл уналын эсрэг эм ба солиорлын эсрэг эмийн суурин дээр бэлдмэлийг багасгасан тунгаар нарийн хяналт дор хэрэглэх хэрэгтэй.
- Согтууруулах ундаа нь мөн налбуфины ТМС-ийг дарангуйлах үйлдлийг нь ихэсгэдэг.
- Бэлдмэлийг опийн бүлгийн өвдөлт намдаах бусад бэлдмэлтэй хамт хэрэглэхгүй. Учир нь өвдөлт намдаах үйлдэл нь сулрахаас гадна опийн бүлгийн эмийн хамааралтай өвчтөнд үгүйдлийн хам шинжийг сэдрээж болно.
- Фенотиазины уламжлалын бэлдмэл болон пенициллинтэй хамт хэрэглэх үед дотор муухайрах, бөөлжих шинж ихсэж болно.
- Хэрэглэж болохгүй хослол
- Алфентанил, кодеин, декстропроксифен, дигидрокодеин, фентанил, метадон, морфин, оксикодон, петидин, суфентанил, трамадол – үгүйдлийн хам шинжийн илрэлийн эрсдэл бүхий рецептор хориглогдсоны улмаас өвдөлт намдаах үйлдэл нь суларна.
- Хамт хэрэглэхийг зөвлөдөггүй хослол
- Согтууруулах ундаа.
- Согтууруулах ундаа нь морфоанальгетик буюу морфиний бүлгийн эмүүдийн тайвшруулах үйлдлийг ихэсгэдэг. Анхаарал муудах нь тээврийн хэрэгсэл жолоодох эсвэл бусад машин механизмтай ажиллахад аюултай байж болно. Этанол агуулсан эмийн бэлдмэл болон согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийнэ.
- Болгоомжтой хэрэглэх хослол
- Ханиалга намдаах эмтэй хамт эсвэл барбитурат, бензодиазепины орлуулах эмчилгээний үед – тун хэтэрсэн тохиолдолд нас баралтанд хүргэж болзошгүй амьсгал дарангуйлагдах эрсдэл ихэсдэг. Морфины бүлгийн өвдөлт намдаах эм, сэтгэл засах эм, тайвшруулах үйлдэлтэй сэтгэл уналын эм (амитриптилин, доксепин, миансерин, миртазапин, тримипрамин), гистамины эсрэг эм (Н1), нойрсуулах эм, төвийн үйлдэлтэй цусны даралт бууруулах эм, солиорлын эсрэг эм, талидомид, суулгалтын эсрэг эм (лоперамид), баклофен – ТМС-ийг дарангуйлах үйлдэл нь ихэснэ.
- Холинолитик үйлдэлтэй эмийн бэлдмэл, суулгалтын эсрэг эм (ялангуяа лоперамид) нь гэдэсний түгжрэл үүсэх хүртэл өтгөн хаталт илрэх, шээс саатах, ТМС дарангуйлагдах зэрэг эрсдлийг ихэсгэнэ.
- Артерийн даралт бууруулдаг эмийн (ганглиоблокатор, шээс хөөх эм) цусны даралт бууруулах үйлдэл нь хүчиждэг.
- Метоклопрамидын үйлдэл суларна.
- МАО ферментийг дарангуйлдаг эмтэй хамт болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Учир нь цусны даралт ихсэх эсвэл багасах криз үүсэх шинж бүхий хэт хөөрөл эсвэл саатал үүсэж болзошгүй (эхлээд харилцан үйлчлэлийн үр нөлөөг үнэлэхийн тулд тунг зөвлөж буй тунгийн ¼ хүртэл бууруулах шаардлагатай).
- Хэрэглээний онцлог
- Налбуфины 10мг тунд 0.16ммоль (эсвэл 3.67мг), 20мг тунд 0.32ммоль (эсвэл 7.34мг), натри агуулагддаг буюу өөрөөр хэлбэл бараг натригүй гэж үзэж болно.
- Хэвлийн мэс заслын хам шинжийн үед зохих оношлогоо хийлгүйгээр бэлдмэлийг хэрэглэхгүй. Учир нь налбуфин нь түүний илрэлийг далдалж болно.
- Налбуфин нь амьсгалыг дунд зэрэг дарангуйлдаг учир түүний хэрэглээ нь амьсгалын дутагдал үүсэхийг сэдрээж болно.
- Мансууруулах эмэнд донтсон өвчтөнд бэлдмэлийг хэрэглэвэл үгүйдлийн цочмог хөдлөл илэрч болно.
- Морфины уламжлалын бусад бэлдмэлтэй хамт удаан хугацаагаар хэрэглэхэд бие махбодын болон сэтгэцийн хамаарал үүсэж болно. Удаан хугацааны хэрэглээг гэнэт зогсоовол үгүйдлийн хам шинж илэрч болно.
- Өдрийн цагаар нойрмоглох эрсдэлтэй тул налбуфиныг амбулаторийн нөхцөлд хэрэглэхийг зөвлөдөггүй.
- Налбуфиныг умайн хүзүү нь 4см нээгдсэн эмэгтэйд болгоомжтой хэрэглэнэ. Энэ тохиолдолд судсанд тарихаас зайлсхийнэ.
- Дараах хүчин зүйлүүд байгаа үед бэлдмэлийг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй: өндөр настан, тураал, элэгний эсвэл бөөрний дутагдал, амьсгалын дутагдал (ялангуяа уушгины архаг бөглөрөлт өвчин, уремийн үед), дутуу төрөлт, ургийн хөгжил гүйцэд бус байх магадлалтай үе, цөс чулуужих өвчин, гэдэсний хүнд явцтай үрэвсэлт өвчин, бронхын багтраа, зүрхний хэмнэл алдагдал, артерийн гипертензи, бамбай булчирхайн үйл ажиллагааны багасалт, түрүү булчирхайн томрол, шээс дамжуулах сувгийн нарийсал, амиа хорлох хандлага, сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдал, өвчтөний биеийн байдал сул байх.
- Бэлдмэл элгэнд метаболизмд орж бөөрөөр ялгардаг учир элэгний эсвэл бөөрний дутагдалтай өвчтөнд налбуфиныг хэрэглэх хэрэгцээг сайтар анхаарч үзэх ба хэрэглэх шаардлагатай тохиолдолд бэлдмэлийн тунг багасгах бөгөөд өвчтөний биеийн байдлыг сайтар хянах хэрэгтэй.
- Элэг цөсний системийн мэс заслын эмгэгийн улмаас мэс засал хийхээр төлөвлөсөн өвчтөнд налбуфиныг хэрэглэх үед Оддийн хуниас агчих эрсдэл өндөр байдаг болохыг анхаарах хэрэгтэй.
- Опиатын хамааралтай өвчтөнд налбуфиныг хэрэглэх үед үгүйдлийн хам шинж (абстинент хам шинж) илэрч болно. Энэ тохиолдолд өвдөлтийн хам шинж арилах хүртэл морфиныг тунг аажим ихэсгэх замаар судсанд удаан тарих хэрэгтэй. Хэрэв налбуфиныг хэрэглэхийн өмнө өвчтөн морфин, меперидин, кодеин эсвэл үйлдлийн идэвх нь төстэй үргэлжилдэг опийн бүлгийн бусад өвдөлт намдаах эм хэрэглэсэн байвал эхлээд налбуфины өвчтөнд шаардлагатай тунгийн 25%-ыг хэрэглэх ба үгүйдлийн хам шинж (хэвлийн агчил, дотор муухайрах, бөөлжих, нулимс гоожих, хамраас нус гоожих, сэтгэл түгшил, хөөрлийн байдал, биеийн хэм ихсэх, пилоэрекци (үс босох)) үүсэх магадлалтай тул өвчтөнийг хянана. Хэрэв үгүйдлийн шинж илрэхгүй байвал налбуфины тунг өвдөлт намдалтыг шаардлагатай түвшинд хүртэл зөвлөж буй хугацааны зайтайгаар ихэсгэнэ.