Опиглит (Opiglit)
- B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.
Хэрэглэх заалт
- Пиоглитазоныг 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнд цусан дахь сахарын хяналтыг сайжруулах дасгал хөдөлгөөн болон хоолны дэглэмийн хамтаар хэрэглэнэ.
- Нэг эмийн эмчилгээ
- Пиоглитазоныг дангаар нь эмчилгээнд хэрэглэж болно.
- Хоёр эмийн эмчилгээ
- Хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн болон нэг эмийн эмчилгээнд цусан дахь сахарын хяналт хангалтгүй байгаа нөхцөлд Сульфонилури эсвэл Метформинтой хавсарч хэрэглэж болно.
- Гурван эмийн эмчилгээ
- Хоёр эмийн эмчилгээ үр дүнгүй, цусан дахь сахарын хэмжээг хянаж чадахгүй байгаа өвчтөнд (ялангуяа жингийн илүүдэлтэй) Сульфонилуриа болон Метформинтой хавсарч хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Пиоглитазоныг дараах өвчтөнд хэрэглэж болохгүй :
- Пиоглитазонд болон шахмалын бусад аль нэгэн найрлаганд хэт мэдрэгшсэн өвчтөнд
- Зүрхний дутагдалтай эсвэл зүрхний дутагдалд орж байсан дурдатгалтай (NYHA I-IV)
- Элэгний дутмагшилтай
- Чихрийн шижингийн кетоацидоз
- Давсагны хавдар оношлогдсон эсвэл түүний дурдатгалтай
- Инсулин хэрэглэдэг байсан өвчтөн