Озапекс (Ozapex)
20 мг
Оланзапин – Olanzapine
Pharmathen S.A
Эмийн хэлбэр: Шахмал

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНИЙН ХӨНГӨЛӨЛТ

Үнийн дээд хязгаар: 3500

ЭМД хөнгөлөх хэмжээ: 2450

Даатгуулагч төлөх дүн: 1050

Эмчийн ангилал:

D

А, В - Ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд

С - Ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,

D - Ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичих эрхтэй

  • Озапекс  эмийг  хий юм харах, сонсох, мэдрэх ,  худал зүйлд итгэх, хэвийн бус  сэжигтэй байх, зожигдуу хам шинж илрэх зэрэг шинж илэрсэн тохиолдолд хэрэглэдэг.  Эдгээр өвчний үед хүн сэтгэл гутралтай, айдас түгшүүртэй , эсвэл цочиромтгой байж болно.
  • Озапекс  эмийг  мөн сэтгэл хөөрлийн үед хэрэглэдэг, энэ үед хүн хэт их эрч хүчтэй, хэвийнхээс нойр багатай, маш хурдан ярьдаг бөгөөд өөрийн үзэл бодлоо дөвийлгэж  ярьдаг, заримдаа хэт их цочиромтгой болдог.  Озапексаар “хэт их”сэтгэлийн мэдрэмжтэй  ба хэт их эрч хүчтэй, хэвийнтэй харьцуулахад хамаагүй бага нойрсдог, уралдах санаа агуулсан хурдан яриатай болон заримдаа огцом уцаарласан шинж тэмдгийг эмчилнэ. Энэ эмийг сэтгэл хөдлөл тогтворжуулагч  болгож хэрэглэдэг, ялангуяа хүн янз бүрийн нөхцөлд сэтгэлээр хэт их унах (сэтгэл гутрал), эсвэл сэтгэл хөөрөлд орохоос сэргийлдэг
  • Хэрэв та Оланзепинд харшилтай  буюу ОЗАПЕКС бэлдмэлийн аль нэг бүрэлдэхүүнд (6-р бүлэгт дурьдсан) харшилтай.
  • Харшлын урвал нь тууралт гарах, загатнаа үүсэх, нүүр, уруул хавагнах, амьсгал олшрох ба давчидах шинжээр илэрдэг.
  • Нүдний асуудал болох глаукома (нүдний даралт ихсэх) өвчний тодорхой хэлбэр нь өмнө оношлогдсон тохиолдолд.
  • Тухайн бэлдмэлийг эмчийн өгсөн зааврыг хатуу мөрдөж хэрэглэх ёстой. Хэрэв та ямар нэг асуудлаар итгэл муутай байвал өөрийн эмч эсвэл эм зүйчид хандах хэрэгтэй.
  • ОЗАПЕКС  бэлдмэлийг хоногт хэдэн шахмалаар , хэр удаан хэрэглэх талаар   эмч тань танд хэлж өгөн. ОЗАПЕКС шахмалыг хэрэглэх хоногийн тун нь 5-аас 20 мг хүртэл хэлбэлздэг. Хэрэв шинж тэмдэгүүд дахин илэрвэл эмчдээ мэдэгдэх хэрэгтэй, гэхдээ дур мэдэн эмчилгээг зогсоож болохгүй.
  • ОЗАПЕКС бэлдмэлийг хоногт нэг удаа эмчийн зөвлөсний дагуу хэрэглэнэ.  Шахмалыг боломжийн хэрээр тогтмол цагаар хэрэглэх нь зүйтэй.  Шахмалыг хоолтой хамт эсвэл хоолгүй хэрэглэх нь ач холбогдолгүй. ОЗАПЕКС нь аман дотор уусдаг шахмал тул  уухаар хэрэглэнэ.
  • ОЗАПЕКС шахмал нь амархан бутардаг тул болгоомжтой хандана. Чийгтэй гараараа шахмалыг барьж болохгүй, шахмал амархан үүрэх болно.
    • 1&2. Блистерийн  эрмэгнээс нь барих.
    • Шахмалыг  болгоомжтой шахаж гаргах.
    • Шахмалыг аман дотроо хийх. Шахмал маш хурдан хайлах тул залгихад амар болно.
  • Шахмалыг мөн аяга эсвэл   стакан дүүрэн ус, жүржийн шүүс, алимны шүүс, сүү,  эсвэл кофенд хийгээд хутгаж болно. Шингэнд эм амархан уусч, бага зэрэг өнгийг нь өөрчилж , булингартай болох магадлалтай. Даруй уух хэрэгтэй. 

Та ОЗАПЕКС –ийг хэрэглэх ёстой тунгаас хэтрүүлсэн бол  яах вэ? 

  • ОЗАПЕКС –ийг хэрэглэх ёстой тунгаас хэтрүүлсэн  өвчтөнд дараахшинжүүд илэрч болно: зүрхний цохилт хурдасах,  догширох, хэл яриа өөрчлөгдөх, нүүрний ба хэлний хэвийн бус хөдөлгөөн илрэх, ухаан балартах.  Үүний зэрэгцээ  ухаан муудах, татах, комд орох, халуурах, амьсгал олшрох, булчин хөших, хөлрөх, нойрмог болж, унтаархах,  цусны даралт ихсэх, амьсгал цөөрөх,  хахаж цахах, цусны даралт ихсэх,  эсвэл буурах, зүрхний хэм хэвийн бус болох зэрэг шинжүүд илэрнэ. Яаралтай эмчдээ үүүлэх эсвэл эмнэлэгт очих хэрэгтэй. Эмчдээ  хэрэглэсэн эмийн багцыг харуул.   

Хэрэв та ОЗАПЕКС  эмээ уухаа мартсан бол яах вэ? 

  • Боломжийн хэрээр эмээ хурдан уух. Гэхдээ хоногт хоёр тунг ууж болохгүй.

Хэрэв та ОЗАПЕКС  эм уухаа зогсоосон бол яах вэ? 

  • Биеийн байдал сайжарсан гэж эмээ уухаа зогсоож болохгүй. ОЗАПЕКС эмийг эмч зөвлөсөн хугааны  дагуу  уух нь  чухал. 

ОЗАПЕКС эмийг уухаа гэнэт зогсооход хөлрөх, чичигнэх, айж түгших, дотор муйхайрах, бөөлжих зэрэг шинжүүд илэрч болно.  Эмчилгээг зогсоохын өмнө  эмийн тунг аажим багасгаж байхыг эмч тань зөвлөх байх.   

Хэрэв танд бэлдмэлийн талаар өөр ямар нэг асуудал үүсвэл та өөрийн эмч эсвэл эм зүйчээс  асууж лавлах хэрэгтэй. 

Ямар нэг эмийн адил энэхүү эмэнд гаж нөлөө илэрч болно,  гэхдээ хүн бүрт гаж нөлөө илрэхгүй. 

Маш элбэг тохиолддог гаж нөлөө: ( 10 хүний нэгт тохиолддог ) 

  • Жин нэмэх. 
  • Унтаархах. 
  • Цусанд пролактины түвшин ихсэнэ. 

Элбэг тохиолддог гаж нөлөө : (10 хүний 1-ээс цөөн   тохиолддог) 

  • Цусны эсийн тоо өөрчлөгдөх ба Цусны  тосны түвшин ихсэх. 
  • Цусанд ба шээсэнд чихрийн хэмжээ ихсэх. 
  • Өлсөх мэдрэмж төрөх . 
  • Толгой эргэх. 
  • Ядрамтгай болох. 
  • Чичрэх. 
  • Булчин хөших эсвэл татагнах (нүд татганах). 
  • Хэл яриа өөрчлөгдөх. 
  • Хэвийн бус хөдөлгөөн (ялангуяа нүүр, хэлний хөдөлгөөн). 
  • Өтгөн хатах. 
  • Ам хатах. 
  • Тууралт гарах. 
  • Тамир тэнхээгээ алдах. 
  • Хэт их ядрамтгай болох. 
  • Ус хуримтлагдсанаас  гар, шагай, хөл хавагнах. 
  • Эмчилгээний эрт үед зарим хүмүүсийн толгой эргэдэг, муужирдаг (зүрхний цохилт удааширсан), ялангуяа хэвтээ эсвэл суугаа байдлаас огцом босох үед. Энэ нь аяндаа арилах боловч та эмчдээ энэ талаар мэдэгдэх хэрэгтэй. 
  • Бэлгийн чалх ялангуяа эрэгтэй хүнд буурах ба  эрэгтэй, эмэгтэй хүний бэлгийн дур хүсэл буурах, эрэгтэйчүүдийн бэлгийн хөвчрөл буурах. 

Ховор тохиолдох гаж үйлчилгээ ( 100 хүнд нэг хүртэл тохиолдох ) 

  • Зүрхний цохилт буурах. 
  • Нарны гэрэлд мэдрэг болох. 
  • Үс унах. 
  • Шээс задгайрах. 
  • Сарын тэмдэг цөөрөх эсвэл алдагдах. 
  • Эрэгтэй, эмэгтэй хүнд хөх ургах, томрох ба хэвийн бусаар сүү ялгарах. 
  • Венийн судсанд, ялангуяа хөлний хураагуур судсанд бүлэн үүсэх (хөл хавагнах, өвдөх, улайх шинж илэрнэ), ба бүлэн хөлний судаснаас тасарч, өгсөөд уушгинд хүрэх, амьсгал давчидах шинж илэрнэ.  Хэрэв танд эдгээр шинжүүдээс аль нэг нь илэрвэл та яаралтай эмнэлгийн тусламж авах ёстой. 

Бусад гаж нөлөө: мэдээлэл хангалтгүй тул тохиолдлын тоог тогтоох боломжгүй. 

  • Харшлын урвал (жишээ нь ам, хоолой  хавагнах, загатнах, тууралт гарах). 
  • Чихрийн шижин үүсэх  эсвэл дордох, заримдаа кетоацидоз болох (кетон цусанд ба шээсэнд илрэх) ба комд орох. 
  • Биеийн хэм буурах. 
  • Татах, ялангуяа унаж татдаг байсан түүхтэй хүн (эпилепси). 
  • Халуурах, амьсгал олшрох, хөлрөх, булчин хөших, нойрмоглох ба унтаархах шинж хавсарч илрэх. 
  • Нүдний булчин татганах, нүд цагиргалж татганах. 
  • Зүрхний хэм алдагдах. 
  • Шалтгаан тодорхойгүй гэнэт нас барах. 
  • Нойр булчирхайн үрэвсэл үүсэх ба хэвлийгээр хүчтэй өвдөх, халуурах, дотор муухайрах. 
  • Арьс, нүдний салст шарласнаар элэгний өвчин илэрнэ. 
  • Булчин татганах, өвдөх, янгинах шинж илэрнэ. 
  • Шээхэд бэрхшээлтэй болох. 
  • Бэлгийн ажлын  үед үрийн шингэн гарах нь удаашрах эсвэл өвдөлттэй болох. 

Хураагуур судсанд, ялангуяа хөлний хураагуур судсанд бүлэн үүсэх (хөл хавагнах, өвдөх, улайх шинж илэрнэ), ба бүлэн хөлний судаснаас тасарч, өгсөөд уушгинд хүрэх, амьсгал давчидах шинж илэрнэ.  Хэрэв танд эдгээр шинжүүдээс аль нэг нь илэрвэл та яаралтай эмнэлгийн тусламж авах ёстой. 

Тэнэгрэл, зөнөгрөлтэй настай хүн оланзепин хэрэглэх үед тархинд цус харвах, хатгаа, шээс задгайрах, унах, хэт их ядрах, хий юм харах, биеийн хэм буурах, арьс улайх, алхахад түвэгтэй болох  зэрэг шинжүүд илэрдэг.  Өндөр настай хүмүүсийн дунд нас барах тохиолдол илэрч байсан. 

Паркинсоны өвчтэй хүнд ОЗАПЕКС  өвчнийг дордуулдаг. 

Ховор тохиолдолд энэхүү эмийг удаан хугацаагаар  хэрэглэж буй эмэгтэйн хөхний сүүгээр ялгардаг ба сарын тэмдэг  тасалдах, тогтворгүй болох шинж илэрдэг.  Энэхүү шинж давтагдаж байвал эмчид үзүүлэх хэрэгтэй.   

Гаж нөлөөг мэдээлэх 

  • Хэрэв танд энэхүү эмийн ямар нэг гаж үйлчилгээ илэрвэл та эмчдээ, эсвэл сувилагч, эм үйчид мэдэгдэх хэрэгтэй. Үүнд энэ хуудсан дээр бичигдээгүй гаж нөлөө ч байж болно. Эмийн гаж нөлөөг мэдээлснээр та уг эмийн аюулгүй байдлын талаар илүү их мэдээлэл өгч, туслах болно.   
  • ОЗАПЕКС бэлдмэлийг хэрэглэж байгаа хүн зөвхөн эмч зөвлөснөөр өөр ямар нэг эмийг хавсарч хэрэглэж болно.  Та сэтгэл гутралын эсрэг эм, айдас түгшүүрийн эсрэг эм эсвэл нойрсоход тусалдаг эмийг ОЗАПЕКС-тэй хавсарч хэрэглэвэл  та нойрмог, унтаарах шинжтэй болно.
  • Хэрэв та  Fluvoxamine   (сэтгэл гутралын эсрэг эм) эсвэл  Ciprofloxacin (ципрофлоксацин гэгч антибиотик) хэрэглэж байгаа бол эмчдээ мэдэгдэх хэрэгтэй. Эмч таны ОЗАПЕКС эмийн тунг багасгах ёстой юм.
  • Хэрэв та ямар нэг эмийн бэлдмэл хэрэглэж байгаа бол, тэр дотроо жоргүй олгодог эм хэрэглэж байгаа бол эмчдээ заавал мэдэгдэх ёстой. Ялангуяа Паркинсоны өвчний эсрэг эм хэрэглэж байгаа бол эмчдээ заавал мэдэгдэх хэрэгтэй. 

ОЗАПЕКС бэлдмэлийг хоол, ундтай хэрэглэх 

  • ОЗАПЕКС эмийг хэрэглэж байх үед  ямар ч архи хэрэглэж болохгүй, учир нь архи ОЗАПЕКС  эмтэй хавсаргахад та унтаархах болно. 
  • ОЗАПЕКС нь лактоза агуулдаг. 
  • Озапекс  бэлдмэлийг хэрэглэхээс өмнө  та өөрийн эмч, эм үйч эсвэл сувилагчдаа хэлж, мэдэгдсэн байх ёстой.
  •  Энэ бүлгийн эм нь хүний нүүр, хэлний хэвийн бүс хөдөлгөөн үүсгэх магадлалтай тул хэрэв ийм шинж Озапекс эмийг хэрэглэхэд  танд илэрвэл эмчдээ мэдэгдэх хэрэгтэй.
  • Маш ховор тохиолдолд уг эмийн бэлдмэл нь халуурах, амьсгал олшрох, хөлрөх, булчин чангарах, нойрмоглох, унтаарах шинжийг үүсгэдэг. Хэрэв ийм шинж илэрвэл эмчдээ хандах хэрэгтэй.
  • Зөнөгрөлтэй өндөр настанд ОЗАПЕКС бэлдмэлийг хэрэглэхийг зөвлөхгүй, учир нь ноцтой гаж үйлчилгээ илэрч болошгүй.
  • Хэрэв танай гэр бүлд хэн нэг нь цус нөжрөх эмгэгтэй байсан бол бэлдмэлийг хэрэглэхгүй, учир нь энэхүү эм нь цус бүлэгнэлтийг буюу нөжрөлийг ихэсгэдэг.
  • ОЗАПЕКС  бэлдмэл нь биеийн жин нэмэгдэхэд нөлөөлдөг тул та өөрөө ба танай эмч таны биеийн жинг хянаж байх ёстой.
  • ОЗАПЕКС бэлдмэлийг хэрэглэсэн өвчтөнд цусны сахар ба тос  (триглицерид ба холестерол) нь ихэсэж байсан тул  ОЗАПЕКС  бэлдмэлийг хэрэглэхийн өмнө ба хэрэглэж байх явцад танай эмч таны цусны сахар ба өөх тосны шинжилгээ хийж, тэдгэрийн түвшинг тогтмол хянаж байх ёстой

Хэрэв танд дараах өвчин эмгэгийн аль нэг нь байдаг бол өөрийн эмчид даруй мэдэгдэх хэрэгтэй

  • Чихрийн шижин
  • Зүрхний өвчин эмгэг
  • Элэг бөөрний өвчин
  • Паркинсоны өвчин
  • Уналт таталт
  • Түрүү булчирхайн томрол
  • Гэдэс саажих эмгэг
  • Цусны эмгэг
  • Тархинд цус харвалт эсвэл тархины ишемийн өвчин (харвалтын шинж түр уур илрэх)

Хэрэв та зөнөгрөлтөй бол, та урьд өмнө тархинд цус харваж байсан эсвэл тархины цусан хангамжийн цочмог дутагдалтай  байсан бол энэ талаар та эсвэл таны асран халамжлагч  эмчид мэдэгдэх ёстой.

Хэрэв та 65 –аас өндөр настай бол танай эмч таны артерийн даралтыг тогтмол хянаж байх ёстой.

ОЗАПЕКС бэлдмэлийг 18 наснаас доош насны хүн  хэрэглэж болохгүй.

Машин техник жолоодох 

  • ОЗАПЕКС хэрэглэх үед хүн нойрмог болж болзошгүй  тул  машин жолоодох, техниктэй харьцах хэрэггүй.  Энэ тухайгаа эмчдээ мэдэгдэх хэрэгтэй. 
  • Хэрэв та жирэмсэн эсвэл хөхүүл, эсвэл жирэмслэхээр төлөвлөж байгаа бол энэ тухайгаа эмчдээ мэдэгдэж, зөвхөн эмч зөвлөсөн тохиолдолд та  эмийг хэрэглэж болно. Та жирэмсэн бол энэ эмийг хэрэглэж болохгүй. Та хөхүүл бол энэ эмийг хэрэглэж болохгүй, учир нь хөхний сүүгээр  бага тунгаар ОЗАПЕКС  бэлдмэл хүүхдэд очих магадлалтай.
  • Жирэмсний 3 дахь 3 сартай үедээ ОЗАПЕКС хэрэглэсэн эхээс төрсөн хүүхдэд дараах шинжүүд илэрч болно: салагнах, булчин хөших, эсвэл суларах, нойрмоглох, тайван бус, амьсгалахад  ба хооллоход түвэгтэй болох. Хэрэв танай хүүхдэд дараах шинжүүдээс аль нэг нь илэрвэл та эмчээс даруй зөвлөгөө  авах хэрэгтэй.   

ОЗАПЕКС бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ? 

  • Хүүхдээс хол хадгалах.
  • Цаасан хайрцаг эсвэл блистерт хавтан дээр бичигдсэн хадгалах хугацаанаас хэтэрсэн эмийг хэрэглэхийг хориглоно. Хадгалах хугацаа гэдэгт бичигдсэн  хадгалах сарын сүүлийн өдрийг  хэлнэ.
  • Гэрлээс хамгаалах зорилгоор  эмийг өөрийн хайрцаг  дотор хадгалах хэрэгтэй.
  • Хэрэглээгүй эмийг бохир усанд ба ахуйн хогонд  хаяж болохгүй.  Хэрэглэхгүй эмийг  хэрхэн устгах талаар эм зүйчээс  асуух хэрэгтэй.  Ингэснээр та орчныг бохирдлоос хамгаалах болно. 

ОЗАПЕКС бэлдмэлд юу агуулагддаг вэ? 

  • Идэвхитэй бодис нь Оланзепин . 5 мг, 10 мг, 15 мг, 20 мг ОЗАПЕКС-ийн шахмал нь тухайн хэмжээний идэвхитэй бодис агуулдаг.  Савалгаан дээр тодорхой хэмжээ нь бичээстэй байгаа. 
  • Бусад бүрэлдэхүүн бодис: 
  • Кросповидон, лактозын моногидрат, силикон диоксидын коллоид, гидроксипропилцеллюлоз, гааны нунтаг, тальк, магнезмийн стеарат. 

ОЗАПЕКС юутай төстэй ба  түүний савлагаа 

  • ОЗАПЕКС нь 5 мг, 10 мг, 15мг  ба 20 мг –тай аманд уусдаг шар шахмал.  Аман дотор уусдаг шахмал нь аманд ормогц  хайлдаг тул залгихад амар байдаг.
  • ОЗАПЕКС 5 мг, 10 мг, 15мг  ба 20 мг –ын шахмал нь   картонон хайрцганд  28, 35, 56 ба 70 шахмалаар савлагдсан.  Зах зээлд савалгааны бүх төрөл байхгүй байж болно.

Грец улсад зах зээлийн зөвшөөрөл эзэмшигч: 

Pharmathen Hellas S.A., 144, Marathonos Avenue, 15351 Pallini, Attiki, Greece 

Экспорт хариуцагч

PharmathenS.A., 6, Dervenakion str., 153 51 Pallini, Attiki, Greece 

Үйлдвэрлэгч

PharmathenS.A., 6, Dervenakion str., 153 51 Pallini, Attiki, Greece 

Шинээр нэмэгдсэн:

Засвартай байна...

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.