Нэвтрэх
  • Глаукома (Glaucoma)

    Нүдний өвчнүүд

    Сүүлийн шинэчлэл: 2024/11/26
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Глаукома гэдэг нь нүдний дотоод даралт ихэссэнтэй холбоотой эсвэл холбоогүйгээр харааны мэдрэл цочмогоор болон архагаар сөнөрөлд хүрдэг нүдний бүлэг эмгэг юм. Насанд хүрэгчдийн дунд тохиолдож буй сохролын 1-р тэргүүлэх шалтгаанд насжилттай холбоотой шар толбоны сөнөрөл, 2-р шалтгаанд глаукома багтаж байна. Гол хоёр хэлбэр байдаг ба үүнд нээлттэй өнцөгт болон хаалттай өнцөгт глаукома багтана.

    Нээлттэй өнцөгт глаукома нь нийт тохиолдож буй глаукомын 90%-ийг эзэлдэг ба өвчний явц харьцангуй удаан, эхлэл нь шинж тэмдэггүй байх бөгөөд цаг хугацааны эрхэнд хоёр нүдний захын хараа алдагддаг. НДД-ыг буулгах тохиромжтой эмчилгээ (хэсгийн простагландин гэх мэт) хийж чадвал хүнд хэлбэрийн гэмтэл үүсэхээс өмнө өвчний явцыг зогсоох боломжтой байдаг.

    Харин цочмог хаалттай өнцөгт глаукома нь гэнэтийн цочмог өвдөлтөөр эхэлж, нүд улайх, нүдний алим хатуурах шинж тэмдэг илрэх ба толгойн урд хэсгээр өвдөх, хараа бүрэлзэх, гэрэл рүү харахад цагираг үзэгдэх шинж тэмдэг хавсран илэрнэ. Гарааны эмчилгээг (тимолол нүдний дусаалга болон ацетазоламид судсаар) яаралтай эхэлснээр НДД-ыг эрчимтэйгээр буулгаж, сохролоос сэргийлэх нэн ач холбогдолтой. Архаг хаалттай өнцөгт глаукома гэх хэлбэр мөн байх ба нээлттэй өнцөгт глаукоматой ижил эмчилгээний зарчимтай байдаг.

    • 2019 онд ДЭМБ-ын тайланд дурдсанаар Монгол Улсад сохрол, сул хараатай хүмүүсийн тоо 22,000 орчим байсан ба үүний 13.7% нь глаукомагийн шалтгаантай байжээ.
    • АНУ-д насанд хүрэгчдийн дунд тохиолдож буй сохролын 1-р тэргүүлэх шалтгаанд насжилттай холбоотой шар толбоны сөнөрөл, 2-р шалтгаанд глаукома бүртгэгдэж байна.
    • АНУ-д 2.3 сая тохиолдол бүртгэгдсэн байна.
      • Хараа алдагдал – нийт тохиолдлын 10%
      • Сохрол – нийт тохиолдлын 5%
      • Нээлттэй өнцөгт глаукома нь хаалттай өнцөгт глаукомаас илүү элбэг тохиолддог.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Ерөнхий
    Эмгэг физиологи
    Нээлттэй өнцөгт глаукома
    Эмчилгээ
    Хаалттай өнцөгт глаукома
    Цочмог хаалттай өнцөгт глаукома эмчилгээ
    Архаг анхдагч хаалттай өнцөгт глаукомын эмчилгээ
    Төрөлхийн глаукома
    Өвчний код (ICD-10)
    Эх сурвалж

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.

    Хэрэглэгчийн мэдээлэл