Озапекс 5мг (Ozapex 5mg)
- D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.
Хэрэглэх заалт
- Озапекс эмийг хий юм харах, сонсох, мэдрэх , худал зүйлд итгэх, хэвийн бус сэжигтэй байх, зожигдуу хам шинж илрэх зэрэг шинж илэрсэн тохиолдолд хэрэглэдэг. Эдгээр өвчний үед хүн сэтгэл гутралтай, айдас түгшүүртэй , эсвэл цочиромтгой байж болно.
- Озапекс эмийг мөн сэтгэл хөөрлийн үед хэрэглэдэг, энэ үед хүн хэт их эрч хүчтэй, хэвийнхээс нойр багатай, маш хурдан ярьдаг бөгөөд өөрийн үзэл бодлоо дөвийлгэж ярьдаг, заримдаа хэт их цочиромтгой болдог. Озапексаар “хэт их”сэтгэлийн мэдрэмжтэй ба хэт их эрч хүчтэй, хэвийнтэй харьцуулахад хамаагүй бага нойрсдог, уралдах санаа агуулсан хурдан яриатай болон заримдаа огцом уцаарласан шинж тэмдгийг эмчилнэ. Энэ эмийг сэтгэл хөдлөл тогтворжуулагч болгож хэрэглэдэг, ялангуяа хүн янз бүрийн нөхцөлд сэтгэлээр хэт их унах (сэтгэл гутрал), эсвэл сэтгэл хөөрөлд орохоос сэргийлдэг
Эсрэг заалт
- Хэрэв та Оланзепинд харшилтай буюу ОЗАПЕКС бэлдмэлийн аль нэг бүрэлдэхүүнд (6-р бүлэгт дурьдсан) харшилтай.
- Харшлын урвал нь тууралт гарах, загатнаа үүсэх, нүүр, уруул хавагнах, амьсгал олшрох ба давчидах шинжээр илэрдэг.
- Нүдний асуудал болох глаукома (нүдний даралт ихсэх) өвчний тодорхой хэлбэр нь өмнө оношлогдсон тохиолдолд.