Пандев (Pandev)
Deva Holding A.Ş
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
40 мг · 28 шахмал
Хэрэглэх заалт
- Ходоод ба улаан хоолойн сөөргөөт өвчин, ялангуяа улаан хоолойн улайлтат шархлаат сөөргөөт үрэвсэл, ходоод ба улаан хоолойн сөөргөөт өвчний шинж (цээж хорсох, хүчиллэг зүйлээр гулгих, залгих үед өвдөх) бүхий эмгэг.
- Стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эм хэрэглэсэнтэй холбоотой үүссэн ходоод ба 12 хуруу гэдэсний улайлтат шархлаат гэмтэл
- Ходоод ба 12 хуруу гэдэсний шархлааны эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт
- Helicobacter pylori-ын эмчилгээнд 2 антибиотиктай хавсарч хэрэглэнэ.
- Золлингер-Эллисоны хам шинж болон ходоодны шүүрэл ихэссэнтэй холбоотой бусад эмгэг
Эсрэг заалт
- Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхгүй.
- Пантопразолд болон бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс
- Бэлдмэл сорбитол агуулдаг учир түүнийг удамшлын шалтгаантай фруктоз зохидоггүй хүмүүст хэрэглэхгүй.
- Мэдрэлийн шалтгаантай хоол боловсруулах үйл ажиллагааны хямрал
- 18 хүртлэх насны хүүхэд (судлагдаагүй)
- Жирэмсэн ба хөхүүл үе, элэгний дутагдал, цианокоболамин (витамин В12)-ын дутагдал үүсгэх эрсдэл хүчин зүйл (ялангуяа давсны хүчил багассан сурин дээр) зэргийн үед бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ