Дэд гарчиг
Пантаз (Pantaz)
Medley Pharmaceuticals Limited
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Олон улсын нэршил
- Пантопразол (Pantoprazole)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
40 мг · 30 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Шархлаа өвчинтэй өвчтөнд Helicobacter pylori-ийг устгах тохирсон хоёр антибиотиктой хавсран, мөн энэ бичил биетнээр үүсгэгдсэн 12 хуруу гэдэс болон ходоодны шарх дахихаас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
- 12 хуруу гэдэсний шарх
- ходоодны шарх
- дунд болон хүнд зэргийн улаан хоолойн сөөргөө
- Пантопразолын найрлага дахь аль нэг нэгдэлд хэт мэдрэгшилтэй нь тодорхой бол энэ эмийг хэрэглэхийг хориглоно.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Улаан хоолой (Esophagus)
Улаан хоолой нь CVI-CVII нугалмын түвшинд төвөнхийн бөлзгөн мөгөөрсний доод ирмэгээс эхэлж ThXI нугалмын харалдаа төгсдөг, 25 см урт, нарийвтар, хөндийт эрхтэн ба амны хөндийгөөс ходоод руу хоолыг дамжуулах үйл ажиллагаатай хоол боловсруулах тогтолцооны нэг хэсэг юм.
Ходоод, улаан хоолойн сөөргөө өвчин (GERD)
Ходоодны агууламж улаан хоолой руу сөргөн орж, зовуурь үүсгэх, хүндрэх эмгэг юм. Хүнд ходоод, улаан хоолойн тодорхой хэмжээний физиологийн сөөргөө байдаг. Физиологийн сөөргөө нь ихэвчлэн хоол идсэний дараа тохиолддог, богино хугацаанд үргэлжилдэг, шинж тэмдэггүй байдаг бөгөөд унтах үед ховор тохиолддог. Харин эмгэг сөөргөө нь ихэвчлэн шөнийн цагаар тохиолддог бөгөөд эмнэлзүйд тодорхой шинжүүд илэрдэг, цаашлаад салст бүрхэвчийг гэмтээдэг.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.