Панто-денк (Panto)
Advance Pharma GmbH, Germany for Denk Pharma GmbH & Co. KG, Germany
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
40 мг · 28 ширхэг
Хэрэглэх заалт
Панто-Денк 40 нь ходоодны хүчлийн нийлэгжилтийг саатуулах үйлдэлтэй бэлдмэл. (протоны шахуургыг сонгомлоор дарангуйлагч)
- Панто-Денк 40 бэлдмэлийг дараах эмгэгийн үед хэрэглэнэ.
- 12 хуруу гэдэсний шархлаа
- Ходоодны шархлаа
- Дунд зэргийн болон хүнд явцтай улаан хоолойн сөөргөөт үрэвсэл
- Ходоодны хүчил их хэмжээгээр ялгарсантай холбоотой эмгэгийн удаан хугацааны эмчилгээ (Золлингер Эллисоны хам шинж)
- Helicobacter pylori-р үүсгэгдсэн халдварын эмчилгээнд антибиотиктой хавсран хэрэглэнэ. Уг бактерийн халдвар нь ходоодны үрэвслийн шалтгаан болдог бөгөөд улмаар ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаа үүсгэдэг. Иймээс Helicobacter pylori-ын халдварыг эмчилснээр уг эмгэгийн эдгэрэлтэнд туслах ба дахихаас сэргийлнэ
Эсрэг заалт
- Пантопразол,шар буурцаг, газрын самар болон бэлдмэлийннайрлагадахьбусад бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг (харшил) хүмүүс
- Үйлчлэгч бодис атазанавир (ДОХ-ын вирусын эмчилгээнд хэрэглэдэг бэлдмэл) агуулсан эмийн бэлдмэл хэрэглэж байгаа хүмүүс
- Панто-Денк 20 бэлдмэлийг 12-оос доош насны хүүхдэд хэрэглэхгүй. Учир нь 12-оос доош насны хүүхдэд уг бэлдмэлийг хэрэглэсэн туршлага байдаггүй.