Дэд гарчиг
Пантоцид (Pantotsid)
Myungmoon Pharm Co.,Ltd
- Эмийн хэлбэр
- Тарилгын лиофильжүүлсэн нунтаг
- Олон улсын нэршил
- Пантопразол (Pantoprazole)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
42.3 мг · №1
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Улаан хоолойн шархлаат үрэвслийн өгүүлэмж бүхий ходоод-улаан хоолойн сөөргөө өвчин
- Пантопразол тарилгыг ходоод улаан хоолойн сөөргөө өвчин болон улаан хоолойн үрэвсэл, шархлааны өгүүлэмжтэй насанд хүрэгчдэд богино (7-10 хоног) хугацааны эмчилгээнд хэрэглэнэ.
- Ходоодны шүүрэл эмгэгээр ихэссэн, Золлингер-Эллиссоны хам шинж
- Пантопразол тарилгыг Золлингер-Эллиссоны хам шинж бүхий эмгэг шүүрэл ихсэлтийн эмчилгээнд хэрэглэнэ.
- Пантопразол эсвэл бусад бензимидазолын дэд бүлгийн эмэнд анафилакси бүхий хэт мэдрэгшил илэрч байсан өвчтөнд хэрэглэхгүй.
Гаж нөлөө
Фармакодинамик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Улаан хоолой (Esophagus)
Улаан хоолой нь CVI-CVII нугалмын түвшинд төвөнхийн бөлзгөн мөгөөрсний доод ирмэгээс эхэлж ThXI нугалмын харалдаа төгсдөг, 25 см урт, нарийвтар, хөндийт эрхтэн ба амны хөндийгөөс ходоод руу хоолыг дамжуулах үйл ажиллагаатай хоол боловсруулах тогтолцооны нэг хэсэг юм.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Ходоод, улаан хоолойн сөөргөө өвчин (GERD)
Ходоодны агууламж улаан хоолой руу сөргөн орж, зовуурь үүсгэх, хүндрэх эмгэг юм. Хүнд ходоод, улаан хоолойн тодорхой хэмжээний физиологийн сөөргөө байдаг. Физиологийн сөөргөө нь ихэвчлэн хоол идсэний дараа тохиолддог, богино хугацаанд үргэлжилдэг, шинж тэмдэггүй байдаг бөгөөд унтах үед ховор тохиолддог. Харин эмгэг сөөргөө нь ихэвчлэн шөнийн цагаар тохиолддог бөгөөд эмнэлзүйд тодорхой шинжүүд илэрдэг, цаашлаад салст бүрхэвчийг гэмтээдэг.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.