Пегнано (Pegnano)
Nanogen Pharmaceutical Biotechnology JSC.
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал + тариур
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- Хепатитын В вирус:
- Хистологоор үрэвсэл эсвэл фиброз илэрсэн, АЛАТ өссөн, вирусийн репликаци нотлогдсон, HBeAg эерэг эсвэл сөрөг ээнэгшил бүхий элэгний өвчтэй насанд хүрсэн хүнийг Пегнано-гоор эмчилнэ.
- Хепатитын Д вирус (ХДВ) нь репликацдаа (олшрох) Хепатитын В вирусийг ашигладаг вирус юм. ХДВ нь ХВВ-тэй нэг зэрэг, эсвэл дараалсан халдвар хэлбэрээр байна. Практик зөвлөмжид ХДВ–ийг ХВВ-тэй хамтад нь эмчлэхийг заадаг.
- Хепатитын Ц вирус:
- Эмнэл зүйн хувьд тогтвортой ДОХ хавсарсан болон, ээнэгшил бүхий элэгний хатууралтай өвчтөнийг оролцуулаад ийлдсэнд ХЦВ-РНХ эерэг архаг Ц хепатиттай өвчтөнд Пегнано-г хэрэглэнэ.
- Архаг Ц хепатиттай өвчтөнд Пегнано-г рибовиринтэй хамт хэрэглэх нь тохиромжтой хослол юм. Пегнано ба рибовирины хослол нь анх хэрэглэж буй хийгээд өмнө нь дан алфа интерферон (ПЕГ болон ПЕГ-гүй) болон интерферон, рибовирины хослол хэрэглээд эмчилгээ амжилтгүй болсон өвчтөнүүдэд заалттай. Дан эмчилгээ нь ихэнхдээ рибавирин тохиромжгүй болон эсрэг заалттай өвчтөнүүдэд хэрэглэнэ.
- Архаг Д хепатит:
- Хистологоор үрэвсэл эсвэл фиброз тодорхойлогдсон, АЛАТ өссөн, вирусийн олшролт илэрсэн, элэгний ээнэгшил бүхий Архаг Д хепатиттай насанд хүрсэн өвчтөний эмчилгээнд Пегнано-г хэрэглэнэ.