Пирацетам – Dalchempharm OJSC (Piratsetam)
Dalchempharm OJSC
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
20%-5 мл · №10
Хэрэглэх заалт
- Тэнэгрэл гэсэн онош тогтоогдоогүй үед оюун ухаан-ой санамжийн өөрчлөлтийн шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.
- Пирацетамд мэдрэг эмчлүүлэгчдэд кортикаль миоклони илрэлийг бууруулахын тулд дан болон цогц эмчилгээнд багтаан хэрэглэнэ. Шаардлагатай тохиолдолд пирацетамд мэдрэг байдлыг тогтоохын тулд туршилтын ээлж эмчилгээ хийж болно.
Эсрэг заалт
- Пирацетамд, пирролидоны уламжлал болон бэлдмэлийн найрлага дахь бусад бодист хэт мэдрэг
- Геморрагийн инсултийн цочмог үе шат
- Бөөрний үйл ажиллагааны илэрхий өөрчлөлт (креатининий клиренс (КК) 20 мл/мин-аас бага)
- Бэлдмэлийг хэрэглэх үед сэтгэц хөдөлгөөний сэрэмтгий байдалтай үед
- Гентингтоны хорей
- 3 хүртэл насны хүүхдэд хэрэглэхийг цээрлэнэ.