Дэд гарчиг
Полиоксидоний® (Polioksidonii®)
NPO Petrovax Pharm LLC
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Олон улсын нэршил
- Азоксимер бромид (Azoximer bromide)
- Жороор олгох нөхцөл
- Жоргүй
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Насанд хүрэгчид болон гурваас дээш насны хүүхдэд амьсгалын замын цочмог ба архаг эмгэгийн үед эмчилгээний болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
- Эмчилгээний зорилгоор (Хосолсон эмчилгээнд):
- Амны хөндий, залгиур, хамрын дайвар хөндий, амьсгалын дээд болон доод зам, дунд болон дотор чихний цочмог болон архаг дахилтат халдварын шалтгаант үрэвсэлт өвчнүүдийн үед
- Харшлын гаралтай өвчнүүдийн үед (тухайлбал: улирлын харшил, гуурсан хоолойн багтраа), бактери, мөөгөнцөр, вирусийн дахилтат халдвараар хүндэрсэн өвчнүүдийн үед хэрэглэнэ.
- Урьдчилан сэргийлэх зорилгоор (дангаар):
- Хамар болон уруул орчмын дахилтат герпес вирусийн халдвар
- Амны хөндий залгиур, хамрын дайвар хөндий, амьсгалын дээд зам, дунд болон дотор чихний архаг халдварын голомтын сэдрэлийн давтамжийг бууруулах зорилгоор
- Насжилт болон орчны сөрөг хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн хоёрдогч дархлаа дутмагшлын үед хэрэглэнэ
- бэлдмэлийн найрлагад хэт мэдрэгшилтэй хүмүүс
Фармакодинамик
Фармакокинетик
Анхааруулга
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Гуурсан хоолойн багтраа (Asthma)
Багтраа гэдэг нь амьсгалын тогтолцооны архаг үрэвсэлт өвчин бөгөөд гуурсан хоолойн урвалж чанар өөрчлөгдөж , амьсгал боогдох, гэнэтийн амьсгалын зам бөглөрөлт зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг.
Мөөг судлал (General mycology)
Мөөг (Fungi) нь эукариот бүтэцтэй, гетеротроф амьдралтай, органик бодисыг гаднах ферментээр задалж шимэгдүүлдэг, хүрээлэн буй орчинд өргөн тархсан, ихэнх нь сапрофит амьдралтай амьд биетүүд юм.
Вирусийн эсрэг эмүүд (Antiviral drugs)
Энэ бүлгийн эмүүдэд вирусийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэдэг эмүүд ордог. Ихэнх вирусийн халдвар харьцангуй эрүүл хүмүүст дархлааны хариу урвалын үр дүнд аяндаа эдгэрдэг. Вирусийн эсрэг эмүүдийн гол зорилго нь эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг багасгах, зовуурийг хөнгөвчлөх, халдварын үргэлжлэх хугацааг богиносгоход чиглэдэг.