Дэд гарчиг
Претеншион (Pretension)
Dasan Pharmaceutical Co.,Ltd
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Жор бичих эмчийн ангилал
- C, D
- Олон улсын нэршил
- Телмисартан (Telmisartan)
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 393 төг
- ЭМД хөнгөлөлт
- 275 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 118 төг
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ БА ХЭРЭГЛЭЭ
Насанд хүрэгсдийн эссенциаль гипертензийн эмчилгээ. Зүрх судасны эрсдэлийн багасалт:
Телмисартаныг АСЕ ингибитор хэрэглэх боломжгүй, 55-с дээш настай, зүрх-судасны ноцтой хүндрэл үүсэх өндөр эрсдэлтэй өвчтөнүүдийн миокардийн инфаркт, цус харвалт буюу зүрх-судасны эмгэгээс шалтгаалсан нас баралтыг багасгах зорилгоор хэрэглэдэг.
Зүрх-судасны өндөр эрсдэлийн тохиолдлуудад зүрхний титэмийн артерийн, захын артерийн эмгэгшилийн, түр зуурын ишемийн атак буюу чихрийн шижингийн өндөр эрсдэл (инсулин-хамааралт буюу инсулин хамааралт бус) зэрэг эмгэгийн өгүүлэмжтэй, эрхтэний төгсгөлийн эмгэгшилтэй тохиолдлууд хамаарагдана.
Телмисартаныг бусад эмийн эмчилгээнд нэмэлт болгон хэрэглэж болно (даралт бууруулах, тромбоцитийн эсрэг буюу липид-багасгах эмчилгээ г.м.).
Энэ зорилгоор хийгдсэн судалгаануудыг АСЕ-ингибитортой харьцуулвал АСЕ-ингибиторын нөлөөний үндсэн фракц байхгүй байж болохыг үгүйсгэхгүй.
АСЕ-ингибиторыг эхэлж хэрэглээд, хэрэв ханиалгаад байвал эмчилгээг зогсоогоод хариалга шийдэгдсэний дараа АСЕ-г дахин хэрэглэж болно.
Телмисартаныг АСЕ-ингибитортой хамт хэрэглэхийг зөдлөдөггүй.
Эсрэг заалт
Найрлаганд нь буй идэвхтэй бодис ба аль нэгэн туслах бодист хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэж болохгүй.
Жирэмсний хоёрдугаар ба гуравдугаар гурван саруудад хэрэглэж болохгүй.
Цөсний бөглөрөлтөт эмгэгийн үед хэрэглэж болохгүй.
Элэгний хүнд хэлбэрийн дутмагшилын үед хэрэглэж болохгүй.
Чихрийн шижинтэй буюу бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай ( < 60мл/мин/1.73м2) өвчтөнд телмисартаныг алискирен-агуулсан бүтээгдэхүүнүүдтэй хамт хэрэглэх нь хориотой.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Артерийн гипертензи (Arterial hypertension)
Хамгийн багадаа 3 удаагийн ирэлтийн үзлэгт (1 удаагийн ирэлтэнд 2-3 удаагийн хэмжилт хийх), нийт 4-6 удаагийн хэмжилтээр систолын даралт ≥ 130 мм МУБ ба диастолын даралт ≥ 80 мм МУБ байх.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
Зүрхний шигдээс (Myocardial infarction)
Зүрхний булчингийн нэг хэсэгт цусан хангамж бүхэлдээ тасалдсан эсвэл буурсны улмаас миокардийн эд гэмтэж, некроз үүсэхийг "миокардийн инфаркт" буюу зүрхний шигдээс (ЗШ) хэмээн нэрлэдэг. Зүрхний титэм судасны өвчин нь зүрхний шигдээс үүсэх гол шалтгаан болдог.