Рифакса (Rifaxa)
Хэрэглэх заалт
Аялагчдын суулгалт
- Escherichia coli бактерийн бус омгоор үүсгэгдсэн аялагчдын суулгалттай өвчтөний (≥ 12 насны) эмчилгээнд РИФАКСА 200мг тунгаар ууна.
Хязгаарлагдмал хэрэглээ
- Escherichia coli-ээс бусад эмгэг төрүүлэгчтэй холбоотой суулгалт өтгөн цустай гарах, халуунтай суулгалттай өвчтөнд РИФАКСА хэрэглэхгүй.
Элэгний энцефалопати
- РИФАКСА 550 мг бол ≥ 18 нас хүртэлх өвчтөнд элэгний энцефалопати (ЭЭ) давтагдах эрсдэлийг бууруулахад чиглэдэг. ЭЭ-тэй өвчтөнд РИФАКСА хэрэглэсэн туршилтанд өвтөний 91%-д лактулоз хамт хэрэглэсэн. Лактулоз хэрэглээгүй өвчтөнүүдийн эмчилгээний үр дүнгийн зөрүүг үнэлэх боломжгүй байсан. РИФАКСА элэгний эмгэгийн төгсгөлийн шат >25 оноот өвчтөнд туршилт хийгдээгүй ба зөвхөн өвчтөний 8.6% хяналтад судалгаанд 19 оноот байсан. Ноцтой хүнд хэлбэрийн элэгний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд системийн өртөлт нэмэгддэг.
Эсрэг заалт
- Рифасимин, рифамицины бусад антибиотикууд болон найрлага дахь нэгдэлд мэдрэгшил ихтэй бол хориглоно.