Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Розувастатин (Rosuvastatin)

    Lek Pharmaceuticals d.d,
    Эмийн хэлбэр
    Шахмал
    Жор бичих эмчийн ангилал
    B, C, D
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    10мг • 28 ширхэг

    Савлагаа: 28 ширхэг
    Дээд үнэ
    1100 ₮
    ЭМД
    330 ₮
    Төлөх
    770 ₮

    20мг • 28 ширхэг

    Савлагаа: 28 ширхэг
    Дээд үнэ
    1630 ₮
    ЭМД
    489 ₮
    Төлөх
    1141 ₮
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Гиперхолестеринемийн эмчилгээ.

    • Зөвхөн хоолны дэглэм ба эмийн бус эмчилгээнд (биеийн тамирын дасгал, биеийн жинг багасгах гэх мэт) хангалттай үр дүн үзүүлэхгүй байгаа насанд хүрэгсэд, өсвөр насныхан, 6-аас дээш насны хүүхдийн анхдагч гиперхолестеринеми (IIa хэв шинж, гетерозигот гэр бүлийн гиперхолестеринемийг оруулаад) буюу эсвэл холимог дислипидеми (IIb хэв шинж)-ийн үед эмчилгээний хоолны дэглэм дээр нэмж хэрэглэнэ.
    • Гомозигот гэр бүлийн гиперхолестеринемийн үед хоолны дэглэм болон цусан дахь липидийн хэмжээг багасгах бусад эмчилгээн дээр (жишээ нь БНЛП аферез) нэмж буюу эсвэл ийм эмчилгээ хийх боломжгүй байгаа тохиолдолд хэрэглэнэ.
    • Зүрх судасны өвчнөөс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
    • Зүрх судасны өвчин үүсэх өндөр эрсдэлтэй өвчтөнд зүрх судасны үндсэн өвчнөөс сэргийлэх зорилгоор бусад эрсдэл хүчин зүйлийн эмчилгээн дээр нэмж хэрэглэнэ.
    • Розувастатин болон бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодист хэт мэдрэг хүмүүс
    • Элэгний өвчний идэвхтэй үе, шалтгаан тодорхойгүй тохиолдлыг оруулаад; цусны сийвэн дэх трансаминазын түвшин удаан хугацаагаар ихсэх ба трансаминазын түвшин хэвийн хэмжээний дээд хязгаараас 3 дахин ихсэх.
    • Хүнд явцтай бөөрний дутагдал (креатининий клиренс 30мл/мин-аас бага)
    • Булчингийн эмгэг
    • Циклоспоринтой хавсарч хэрэглэх
    • Жирэмсэн болон хөхүүл үе. Түүнчлэн бэлдмэлийг жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглээгүй хүүхэд төрүүлэх насны эмэгтэйд хэрэглэхгүй.
    • Бэлдмэлийн 40мг тунтай хэлбэрийг булчингийн эмгэг/рабдомиолиз үүсгэх эрсдэлт хүчин зүйл бүхий хүмүүст хэрэглэхгүй. Ийм эрсдэлт хүчин зүйлд:
    • Дунд зэргийн явцтай бөөрний дутагдал (креатининий клиренс 60мл/мин-аас бага)
    • Гипотиреоз
    • Булчингийн төрөлхийн өвчний хувь хүний болон гэр бүлийн өгүүлэмжтэй өвчтөн.
    • ГМГ-КоА-редуктаза-г хориглогч бусад бэлдмэл болон фибратын үйлчлэлээр үүссэн булчингийн хордлогот гэмтлийн өгүүлэмжтэй өвчтөн.
    • Согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэх
    • Цусан дахь бэлдмэлийн концентраци ихсэж болзошгүй байдал
    • Ази гаралтай өвчтөн
    • Фибратуудтай хамт хэрэглэх зэрэг хамаарна.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7406