Рокситромицин 150мг (Roxithromycin 150mg)
Хэрэглэх заалт
Рокситромициныг түүнд мэдрэг нянгаар үүсгэгдсэн дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:
- Уушигны хатгалгаа, гуурсан хоолойн цочмог ба архаг үрэвсэл болон бронхопневмони зэрэг амьсгалын замын халдварууд,
- Гүйлсэн булчирхайн үрэвсэл, залгиур хоолойн үрэвсэл, хамрын дайвар хөндийн үрэвсэл болон дунд чихний үрэвсэл зэрэг чих хамар хоолойн халдварууд,
- Фолликулит, хатигшил, целлюлит, мундас, арьсны идээт үрэвсэл, түүхий болон халдварлагдсан дерматит зэрэг арьсны халдварууд,
- Шээсний сүвний үрэвсэл, түрүү булчирхайн үрэвсэл, умайн хүзүүний үрэвсэл болон умайн дайврын үрэлсэл, ялангуяа Chlamidia trachomatis-аар үүсгэгдсэн бэлгийн замын халдварууд зэрэг болно.
Эсрэг заалт
- Рокситромицинийг уг эмэнд хэт мэдрэгшсэн өгүүлэмжтэй өвчтөнд хэрэглэхгүй. Элэгний эмгэгтэй өвчтөнд Рокситромицинийг 150мг тунгаар өдөрт 2 удаагаас их тунгаар хэрэглэхгүй. Рокситромицин жирэмсэн үед аюулгүй эсэх нь нотлогдоогүй. Хөхний сүүнд багаахан хэмжээтэй тодорхойлогддог бөгөөд энэ нь хөхөө хөхөж буй нярайд гаж нөлөө үүсгэхгүй. Рокситромицинийг эрготамин болон түүний уламжлалын бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхгүй, учир нь артерийн судсыг агчаан хүнд хэлбэрийн цусан хангамжийн дутмагшил үүсгэж болзошгүй.