Дэд гарчиг
Сибазон (Sibazon)
Moscow Endocrine Plant
- Эмийн хэлбэр
- Тарилгын уусмал
- Олон улсын нэршил
- Диазепам (Diazepam)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
5 мг / ml-2 мл · №5
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Төрөл бүрийн шалтгаант сэтгэлийн хямрал, айдас түгшүүр, сэтгэлийн элдэв шаналгаа, зовлонт бодол сэтгэл гутрал ба бусад хямралыг дарах
- Архинд донтох эмгэгийн үе дэх абстинент хам шинж, архины шалтгаант солиорлыг эмчлэх
- Эпилепсийн статус (үргэлжилсэн таталтын үед) ба бусад шалтгаанаар булчин чангарч татсан (татран, жирэмсний эклампси) үед
- Нугасны гэмтэл, ууц нурууны ба хүзүүний мэдрэлийн үрэвслийн үед мэдрэлийн эсийн тэжээлийн алдагдлаас шалтгаалсан – сөнөрөлт өөрчлөлтийн улмаас төвийн гаралтайгаар булчин татаж, чангарсан үед
- Хэрлэг өвчний үе дэх булчингийн чангарал, нуруу нугаламын зөөлөвчийн эмгэгийн үе дэх өвдөлтийн хам шинж, мэс засал, оношлогооны төвөгтэй ажилбар ба зүрхний шигдээстэй өвчтөнд хийх дефибрилляци эмчилгээний өмнө бэлтгэл болгож, бусад эмчилгээтэй хавсран
- Эх амаржих үед төрөлтийг хөнгөвчлөх зорилгоор (дутуу төрөлтийн үед зөвхөн 3 сартайгаас дээш хугацаанд); эхэс урьдаж ховхорсон тохиолдолд тус тус хэрэглэнэ.
- Диазепамд болон бензодиазепины бүлгийн аль нэг эм, мөн энэ бэлдмэлийн найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэгшсэн бол
- Оврого (кома), шок болон архины гүн хордлогын улмаас амин чухал эрхтнүүдийн үйл ажиллагаа суларсан үе, төв мэдрэлийн үйл ажиллагааг дарангуйлах үйлдэлтэй эмийн бодисын хурц хордлого (тухайлбал наркотик өвдөлт намдаагч эмүүд ба тайвшруулах нойрсуулах эм)
- Элэг ба бөөрний цочмог өвчин, булчингийн хүнд хэлбэрийн сулрал, хаалттай өнцөгт глауком (нүдний дотоод даралт ихдэлтийн хурц сэдрэл эсвэл ингэж хүндрэх эрсдэл бүхий хүн)
- Төв мэдрэлийн үйл ажиллагаа дарангуйлагдсанаас шалтгаалан амьсгал ба ухамсарт ухаан хямарсан үед
- Уушгины архаг бөглөрөлтөт өвчний хүнд явцтай үед (амьсгалын үйл ажиллагааны дутагдал гүнзгийрэх тул), амьсгалын цочмог дутагдалтай хүнд, түрүү булчирхайн томролттой хүн, жирэмсэн эх (ялангуяа эхний 3 сард), хөхүүл эх, шинэ төрсөн нярайн амьдралын эхний 30 хоногт (булчинд ба судсанд тарихыг) тус тус хориглоно.
- Болгоомжтой хэрэглэх заалт
- Эпилепситэй болон урьд нь уналт таталт өгч байсан өгүүлэмжтэй (диазепам эмчилгээг эхлэх үед эсвэл эмчилгээг дуусгах үед уналт таталтын давтамж ба хүч ихсэх, эпилепсийн статуст орж болзошгүй тул), абсанс (түр зуур ухаан балартаж өөрийн мэдэлгүй үйлдэл хийх) байдалд ордог эсвэл Леннокса-Гастогийн хам шинжтэй (судсанд тарих үед эпилепсийн уналт таталт үргэлжлэх байдалд орж болзошгүй тул), элэг ба/эсвэл бөөрний үйл ажиллагааны дутагдалтай хүмүүст, тархи ба нугасны шалтгаант хөдөлгөөний алдагдал (, гиперкинез), сэтгэц нөлөөт эмийн хамааралтай болж байсан өгүүлэмжтэй, сэтгэцэд нөлөөт эмийг хэт ихээр хэрэглэх хандлагатай, тархины органик эмгэг өөрчлөлттэй, цусны сийвэнгийн уургийн хэмжээ багассан, шөнө унтаж байхад амьсгал нь тасалддаг (байж болзошгүй эсвэл тийм болох нь тогтоогдсон), өндөр настанд тус тус болгоомжтой хэрэглэнэ.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Зүрхний шигдээс (Myocardial infarction)
Зүрхний булчингийн нэг хэсэгт цусан хангамж бүхэлдээ тасалдсан эсвэл буурсны улмаас миокардийн эд гэмтэж, некроз үүсэхийг "миокардийн инфаркт" буюу зүрхний шигдээс (ЗШ) хэмээн нэрлэдэг. Зүрхний титэм судасны өвчин нь зүрхний шигдээс үүсэх гол шалтгаан болдог.
Шок (Shock)
Шок нь амь насанд аюултай цусны эргэлтийн хүнд хэлбэрийн дутагдал бөгөөд эд, эсийн гипокси, микроциркуляцийн (хэсэг газрын бичил эргэлт) алдагдалд хүргэдэг.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Атакси
Хөдөлгөөний зохицуулалт болон тэнцвэрийн хяналтын алдагдал; хяналтгүй, илүүдэл хөдөлгөөнөөр илэрдэг. Зөвхөн биеийн нэг талд илэрвэл хемиатакси гэж нэрлэнэ.